СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-11-25

Б.Энхбаяр: 800 орчим хуулийн заалт хүний эрхийг зөрчсөн нь судалгаагаар тогтоогдсон

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

МАН-ын 30-р их хурлаар намын даргыг батламжлах зэрэг дөрвөн асуудал хэлэлцэнэ. Энэ талаар МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан:

-Их хурлаар намын даргыг сонгох, намын дүрмийн өөрчлөлт, хяналтын ерөнхий хороог байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ. МАН эрх барьж байгаа улс төрийн хүчний хувьд дэвшилтэт бодлогуудыг хурлаар танилцуулна.

Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлогыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын Их хурлын төлөөлөгчид, олон нийтэд танилцуулна. Мөн сонгодог парламентын тогтолцоог улам бүр төгөлдөржүүлэх зорилгын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэл танилцуулна.

МАН сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа дараалан сонгуульд ялалт байгуулсан. Иргэд чинээлэг дундаж нийгмийн амьдралыг бий болгох хүсэл зоригтой байна гэж харж байгаа. Гэтэл ардчилал, хүний эрхэд саад болж байгаа зүйл нь хүнд суртал, хариуцлагагүй байдал, авлига, албан тушаалын гэмт хэрэг байна. Монголын нийгмийн хүндрэлтэй асуудал болсон энэ асуудлыг судалгааны үндсэн дээр хуульчдийн баг бүрдүүлж гаргаж ирсэн.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Монгол Улс 1992 оны 1-р сард анх үндсэн хуулиа баталж байсан. МАН энэ судалгааг зориуд, хөндлөнгийн, хараат бус судлаачдын баг бүрдүүлж хийлгэсэн. Хоёр удаагийн сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгууллаа. Бид юун дээр хүчээ нэгтгэх ёстой вэ, эрх барьж байгаа намын хариуцлага юу вэ гэвэл бид хүний эрхийн асуудал дээр хүчээ нэгтгэнэ. Боловсон хүчний асуудал дээрээ хүний эрхийн мэдрэмжтэй байхыг сонгуульд оролцож байгаа улсуудаасаа шаардана.

Хуульч, судлаач Р.Очирбал:

-МУ дахь хүний эрхийн төлөв байдал судалгааг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхантай хамтран хийсэн. Хүний эрхийг зөрчиж байгааг явдлыг төр минь сонсооч ээ гэж гуйж хэлдэг байсан бол өнөөдөр би судлаачийнхаа байр суурийг цензургүй хүргэж байгаадаа баяртай байна. Олон хүний эрхийг судалж байхад бид хүний эрхийн асуудалд онцгойлон анхаардаггүй, энэ тал дээр бодитой судалгаа хийгдээгүй байсан. Хийгдсэн ч бодлого боловсруулагч нарт хүрч чадаагүй нь харагдсан. Бид нүүдэлчин соёлыг хэт хязгаарлагдмал байдлаар харсан байна. Хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэдэг ч хоол хүнсээр хангагдах эрхээ олж хараагүй. Асуудал хаана байгааг улс төржилгүй, бодитоор харахыг ИНБ, төр, жирийн иргэдээсээ хүсч байна.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Хүний эрхийг хамгаалахад яриа биш үйлдэл чухал. Энэ соёлыг бүрдүүлэхэд бүгдийн оролцоо хэрэгтэй. Одоогоос 10-аад жилийн өмнө манай нам хүний эрхийг гол болгон ярьдаг байх ёстой гэж энэ танхимаас ярьж байсан. Хамгийн дээд зүйл хүн байх ёстой, тэгж байж 21-р зуунд төр улс оршин тогтох болно гэж хэлээд хөөгдөөд гарч байсан. Гэтэл өнөөдөр энэ залуучууд энэ судалгааг хийж, бодлого болгож, энэ цагт авчирч чадсанд баяртай байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.