Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид болсон дуудлага худалдаагаар Марракеш нэртэй ямааг 21,000 ам.доллараар худалдсан байна. Ингэснээр урьд өмнө Австрали улсад 12,000 ам.доллараар зарагдаж байсан ямааны амжилтыг эвджээ.
Марракеш ямааг худалдаж авсан Эндрю Мозли худалдан авалтаа тун загварлаг сонголт хэмээн магтсан байна. Мозли өнгөрсөн жил тухайн үедээ хамгийн үнэтэй зарагдаж байсан ямааг 9,000 ам.доллараар худалдаж авч байжээ.
Марракеш ямаа Күйнслэнд мужийн хилийн ойролцоо Рэнжлэн Рэд Стад фермэд байжээ. Шинэ эзэн нь түүнийг хэт том биш, булчин мах өөх нь жигд, чөлөөтэй хөдөлж байгаа нь тун чухал хэмээн өндрөөр үнэлэнд худалдаж авсан байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Яасан үнэтэй годрон бэ
Яасан үнэтэй годрон бэ