СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

40 жилийн турш 8,000 орчим хятад зоогийн газарт зочилжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

АНУ-ын Лос Анжелес хотод амьдардаг хятад гаралтай Дэвид Р Чан тус улсад амьдардаг хятад хоолны олон мянган хорхойтны нэг ажээ. Тэрээр өдгөө 72 настай бөгөөд татварын хуулийн ажилтнаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан байна.

. Өдөрт нэг зоогийн газарт зочилно гэж тооцвол 8,000 орчим зоогийн газарт хоол идэхэд 20 гаруй жилийг зарцуулна. Тэрээр амьдралынхаа талаас илүүг нь буюу 40 орчим жилийг хятад үндэстний зоогийг судалж, сонирхоход зарцуулсан байна.

Орсон зоогийн газар бүрийнхээ карт, цэсийг дурсгал болгон хадгалжээ. Чан өөрийн хөтөлдөг цахим сүлжээндээ бараг өдөр бүр орсон зоогийн газрынхаа тухай мэдээлэл хуваалцдаг байна. Гахайн гэдэснээс авахуулаад тахианы сарвуу, цайгаар утсан нугас зэрэг тоймгүй олон төрлийн амттаны тухай сонирхуулдаг ажээ.

Тэр хятад хоол шүүмжлэгч биш, савх хэрэглэх дургүй, чихэр тостой хоолноос зайлсхийх ёстой ч дуртай зүйлээ хийсээр иржээ. Чаны эмээ өвөө Хятадын Гуандон мужаас Америкийн Калифорни мужид нүүж ирсэн байна. Тиймээс хүүхэд байхдаа хятад хоол идэж үзэлгүй өсчээ.

АНУ-д 19 дүгээр зууны үед чинээлэг болох мөрөөдөлдөө хөтлөгдөн ирсэн хятад цагаачид хятад хоолны соёлыг анхлан түгээсэн гэж үздэг байна. .

Сүүлийн 10 жил хятад хоолны газрууд түлхүү дэлгэрч өнөөдрийн байдлаар АНУ даяар 45,000 хятад зоогийн газар үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь Америк дахь МакДональд, Бургер Кинг, KFC-ийн салбаруудаас ч олон юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.