СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-11-25

🔴 LIVE: Т.Доржханд: 76 тойрог руу улсын төсвийг зөөхийг зогсоох ганц гарц нь сонгуулийн тогтолцоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Улсын төсөв томоохон бүтээн байгуулалтад бус, 76 тойрог руу зөөгдөөд, элс рүү ус хийж байгаа юм шиг болоод байгааг өөрчлөх цорын ганц арга нь сонгуулийн тогтолцоог өөрчлөх буюу холимог сонгуулийн тогтолцоо руу шилжих гэж УИХ-ын гишүүн Т.Доржханд үзэж байна. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: 

-Өнгөрсөн 30 жилээ эргээд харахад томоохон бүтээн байгуулалт өрнөсөнгүй. V цахилгаан станц ч үгүй, төмөр зам ч үгүй л байна. Үүнээс болоод нүүрсээ ч гаргаж чадахгүй байна. 

Сүүлийн арван жилд 10 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэнгүй. Хийн хоолой барина, зэс боловсруулах үйлдвэр барина гэж байгаа боловч дэд бүтэц нь байхгүй, үгүйдээ л эрчим хүчний эх үүсвэр нь байхгүй. Хотын дарга түгжрэлийг бууруулна л гэж байна. Дэд бүтэц байхгүй бол шийдэгдэхгүй шүү дээ. 

Яагаад ийм байдалд хүрсэн бэ гэвэл, улсын төсвийг 76 тойрог руу зөөдөг. Татвар төлөгчдийн мөнгө соёлын төв, тамгын газар, хөшөө дурсгал болдог.

Ийм учраас сонгуулийн тогтолцоог өөрчилж, холимог тогтолцоо руу орох хэрэгтэй байна. Асуудлыг углуургаар нь өөрчлөх хэрэгтэй байна.

Үүнийг шийдэхгүйгээр улсын төсөв цаашдаа ч бурхан, хөшөө, жижиг зүйл рүү явсаар байх болно гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.