СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ла-Маншийн хоолойд цагаачдын завь осолдож, 30 орчим хүн нас баржээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

Их Британийг Францаас тугсаарладаг Ла-Маншийн хоолойд цагаачдыг хууль бусаар тээвэрлэж байсан завь том усан онгоцод мөргүүлж осолдсон байна. Ослын улмаас 30 орчим цагаач иргэн амь насаа алдаж, зарим хүн ор сураггүй болжээ.

Амиа алдсан цагаачдын дунд таван эмэгтэй, нэг хүүхэд байгаа аж. Цагаачид Йемен, Эритреа, Чад, Ирак, Иран, Египет улсуудаас дүрвэсэн иргэд байсан байна.

Францын Кале боомтын ойролцоо цагаачдын завь живсэн бөгөөд тус боомтод дүрвэгч, цагаач иргэдийг хамгаалахыг уриалсан жагсаал болжээ. .

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярьж хүмүүсийн амь насыг эрсдэлд оруулж байгаа хууль бус үйл ажиллагаа явуулж буй бүлгүүдэд хариуцлага хүлээлгэхийн тулд боломжтой бүх зүйлийг хийхээр санал нэгджээ.

Цагаачдыг хууль бусаар тээвэрлэн, завийг живэхэд хүргэсэн хэрэгт холбогдолтой дөрвөн этгээдийг Францын цагдаа нар баривчилсан байна.
Олон улсын цагаачлалын байгууллага 2014 оноос хойш хийсэн судалгаагаар Ла-Маншийн хоолойд нэг удаагийн ослоор хамгийн олон цагаач осолдсон харамсалтай үйл явдал болсныг мэдээлжээ.

Эх сурвалж: ВВС, CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.