Завхан аймгийн Төрөх эмэгтэйчүүдийн эмнэлгийн төрөх тасгийн халаалтгүй өрөөнд хөнжлөө нөмрөн нялх хүүхдээ хөхүүлж суугаа ээжүүдийн зураг олон нийтийн сүлжээнд түгээд байгаа.
Энэхүү зургийг харсан хүмүүс эмзэглэж, “Доодос нь ингэж зутарч байхад дээдэс нь 32 тэрбумаар хөшөө, суварга босгож сууна” хэмээн шүүмжилж байгаа юм.
Энэхүү зургийн араас Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал өчигдөр “явж”, Төрөх эмэгтэйчүүдийн эмнэлгийн байр байдалтай танилцжээ.
Энэхүү зургийг тус эмнэлгийн удирдлагуудыг олон нийтийн сүлжээнд тавьсан хэмээн хардаж байгаа юм байна. Тус эмнэлгийн төсвийг аймгийн удирдлагууд зориулалтын бусаар зарцуулснаас халаалт доголдож, дөнгөж төрсөн нялх биетэй эхчүүд хөнжил нөмрөн хүүхдээ хөхүүлж байгааг харж эмзэглэхдээ Төрөх эмэгтэйчүүдийн эмнэлгийн удирдлагууд олон нийтэд цацсан болов уу гэж нутгийнхан үзэж байгаа аж.
Үнэхээр ч тус эмнэлгийн халаалт өнгөрсөн долоо хоногоос доголдож, хэвтэн эмчлүүлэгчид, жирэмсэн, дөнгөж төрсөн эхчүүд ихээхэн зутарсан юм байна.
Зургийн араас “явсан” Засаг дарга ажил байдалтай нь танилцаж, холбогдох хүмүүст нь үүрэг даалгавар өгснөөр өчигдрөөс халаалт хэвийн болжээ.
Халаалт хэвийн болсон гэж байгаа боловч, Төрөх эмэгтэйчүүдийн эмнэлэгт хуваарилсан төсөв хөрөнгийг өөр зүйлд зарцуулсан эсэх талаар ямар нэгэн тайлбар, мэдээлэл хийгээгүй байна. Хэрэв энэ зүйл байгаад, үүнийг засахгүй хэвээр үргэлжилбэл, тус эмнэлгийн халаалт дахин доголдож, зутарч байгаа эхчүүдийн дүр зураг дахин олон нийтэд цацагдах вий хэмээн тус аймгаас сонгогдсон АН-ын төлөөлөгчид санаа зовинож байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зураг тавьлаа гэж хардаж суухын оронд ажлаа сайн хий. Эх нялхас зутраад хэцүү байхад зураг тавих юу ч биш.
Яанаа ядаж хүнээ хайрладаг болоосой.
Засаг дарга нь өөрөө маш зузаан хувцастай гэтэл хүүхэдээ тэвэрсэн эмэгтэй нимгэн халаалтай байна шүү дээ. Энэ үзэгдэл ганц Завханд ч биш Сэлэнгэд айл өрх албан байгуулагууд ч ийм л байгаа даа
манай завханы удирдлагууд ч худлаа л даа..2ёөк төрсөн.2лаа луйварчид..эмнэлэг нь рэцүүдэж байхад сонгогдсон гишүүд нь 32 тэрбумын луйварыг санаачлаадл..
Yaj ch bodson amigui hushuund heden terbum tsaysanaas amid humuusteee zartuulsn ni deer Hushuu suvargaa uneheer heregtei gej bodvol ard irgediin handivaar bosgo tehdee l manai irged amigui hushuund bish amitai hundee handiv urguh bh shuu teneg tur guai