СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-11-24

🔴 LIVE: Ирэх сард гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрнэ гэж тооцоолжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 18 асуудал хэлэлцжээ. Короновирусийн тохиолдол өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал 26 хувиар буурчээ.

Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 18 хувь нь вакцины гуравдугаар тунд хамрагдаад байна. ЗГ, УОК, ЭМЯ-аас зорилтод бүлгийн 50 хувийг гуравдугаар тунд хамрагдуулж чадвал өнөөдрийн мөрдөж байгаа улбар шар түвшнээс шар түвшин болгож бууруулах бүрэн боломжтой гэж үзэж байна. 

Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинд хамрагдалт 50 хувьд хүрсэн тохиолдолд бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 100 хувь танхимын сургалтад шилжүүлнэ гэж мэдэгджээ. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд цар тахлын хариу арга хэмжээ, дархлаажуулалтад хамрагдалтын талаар мэдээлэл өглөө.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:  БНХАУ-д дельта вирусний давлагаанаас сэргийлж гурав дахь тун вакциныг идэвхтэй хийж байна. Израиль улс нийт хүн амынхаа 30 хувийг гурав дахь тунд хамруулснаар 60-аас дээш насны хүмүүсийн халдвар авах эрсдэл буурсан зэрэг давуу тал гарчээ. Их Британи улс хүн амын 20 хувийг хамруулснаар халдварын тохиолдол 10 хувиар буурсан. 

Манай улсын хувьд бид наймдугаар сараас гурав дахь тунгаар иргэдээ хамруулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 589 мянган хүн гурав дахь тундаа хамрагдаад байна. Энэ нь нийт хүн амын 28 хувь юм. 18-40 насны иргэдийн вакцинд хамрагдах идэвх хамгийн бага байна. 

Гурав дахь тунгийн хамрагдалт нийт хүн амын 50 хувьд хүрсэн тохиолдолд бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 100 хувь танхимын сургалтад шилжүүлнэ. Мөн 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт явуулах боломж бүрдэнэ гэж найдаж байгаа.

Тийм учраас ард, иргэд гурав дахь тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Ирэх арван хоёрдугаар сард гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрнэ гэж тооцоолсон. . Одоогийн байдлаар дэлхий нийтэд дөрөв дэх тунг хийлгэх асуудлыг албан ёсоор зарласан улс орон байхгүй байна.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Монгол Улсад өнөөдрийн байдлаар эрсдэлийн үнэлгээний дөрвөн түвшинг мөрдөж байгаа. Энэхүү түвшинг өөрчлөхөөр ажлын хэсэг ажиллаж байна. . Энэ түвшинд шилжсэн тохиолдолд үзвэр, үйлчилгээ спортын арга хэмжээ 50 хувийн дүүргэлттэй явуулж байгааг хязгааргүй болгоно. Мөн хариуцлагын гэрээ хийхгүй байх зэрэг нарийвчилсан журмыг боловсруулаад Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.