СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-24

LIVE: Ажил хайгч залуусыг “Халамжаас-Хөдөлмөрт” өдөрлөгт урьж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, гадаадад ажиллах хүч гаргах үйл ажиллагаа, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагддаг иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг иргэд, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагуудад танилцуулах “ХАЛАМЖААС-ХӨДӨЛМӨРТ” өдөрлөг арга хэмжээг зохион байгуулж байна.

Ажил идэвхтэй хайж буй иргэд та бүхэн яг одоо "Мишээд экспо"-д болж буй энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирээрэй. Өдөрлөг 10:00-15:00 цаг хүртэл үргэлжилнэ

Энэхүү арга хэмжээ нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, мэдээлэл зөвлөгөө өгөх, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Оролцоо” төсөл болон Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдсан иргэд, БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаад нутаг буцаж ирсэн иргэдийг байнгын ажлын байранд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой юм.

Энэ үеэр ажил олгогчид нээлттэй ажлын байраа танилцуулж, хүний нөөцийн бүрдүүлэлт хийх, ажлын ярилцлага явуулах, Хөдөлмөрийн байгууллагууд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг танилцуулах, хөдөлмөрийн эрх зүйн зөвлөгөө, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэдээллээр хангах, ажилд зуучлах, Иргэний өмнөх мэдлэг, ур чадварыг үнэлэх, гэрчилгээжүүлэх үйлчилгээг танилцуулах, бүртгэл хийх үйл ажиллагааг нэг цэгээс хүргэж байна.

Монгол Улсын засгийн газраас санаачлан хэрэгжүүлсэн “Оролцоо” төсөлд оролцогч ажил хайгч залуучууд, БНСУ-д хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж нутаг буцаж ирсэн ажил хайгч иргэд, Гадаад улсад технологийн мэдлэг, мэргэшлийн ур чадвар эзэмшсэн иргэд, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагддаг өрхийн гишүүн, иргэн, нийслэлд оршин суугч ажил хайгч иргэн, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, коллежийн төгсөгчдөд гар утасны “масс мессеж” үйлчилгээгээр дамжуулан урилга хүргүүлэн түлхүү хамруулж байна.

Арга хэмжээний үеэр ажил олгогч 51 аж ахуйн нэгж байгууллага 3359 нээлттэй ажлын байр танилцуулж, бүртгэл хийж байна. Үүнээс гадна Хөдөлмөрийн 15 хувийн бирж өөрт бүртгэлтэй нээлттэй ажлын байруудаа танилцуулж байна.

Арга хэмжээг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газар, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, БНСУ-ын Аж үйлдвэр хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол улс дахь EPS төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн төвийн дүүргүүдийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв, Ажил олгогч топ аж ахуйн нэгж байгууллагууд, Хөдөлмөрийн биржүүд, Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийн сүлжээ байгууллага, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төв зэрэг 80 гаруй байгууллага оролцож байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл: ХХҮЕГ-аас болон төрийн захиргааны байгууллагаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр зохион байгуулж байгаа төсөл арга хэмжээнүүдийг иргэд олон нийтэд сурталчлах, нөгөө талаар ажил олгогч нарт ч гэсэн нээлттэй боломж олгох чиглэлээр энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

ХХЕҮГ нь 21 аймаг, 9 дүүрэгт салбар нэгжтэй. Уг харьяа нэгжүүдээрээ Монгол улсын өнцөг булан бүрт байгаа иргэд, ААНБ-дад нийгмийн халамж болон хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгааг цаг алдалгүй шуурхай хүргэж ажилладаг. Жишээ нь . Үүний хажуугаар нийгмийн халамжийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр томоохон ажлууд хийж байна.

Ehalamj үйлчилгээг нэвтрүүлснээр төрд байгаа мэдээллийг иргэдээс шаардахгүйгээр цахимаар авч нийгмийн халамжийн үйлчилгээг үзүүлэх боломжтой болсон. Одоогийн байдлаар 26 нэр төрлийн үйлчилгээг цахимд шилжүүлсэн. Халамжид хамрагддаг нийт иргэдийн 80 гаруй хувьд нь шууд үр дүнгээ өгсөн. 

Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд зохион байгуулагдаж байгаа залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийг амжилттай зохион байгуулж байна. 

Уг төсөл нь залууст эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөн, хөдөлмөрт бэлтгэж, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгож, ажилтай, орлоготой болгох зорилготой.

Төслийн хүрээнд найман ээлжээр 2387 залууг хамруулж, тэдгээрийн 1318 нь үйлдвэрлэлийн дадлага хийж, 600 орчим залуус байнгын ажлын байртай болжээ. 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.101

yaj burtguu;eh ve

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.