MEC судалгааны байгууллагаас сар бүр улс төрчдийн чансааг тодорхойлж, түүнийгээ олон нийтэд ил тод зарладаг. Энэ жишгээр тэд арваннэгдүгээр сарын судалгааны дүнгээ танилцуулав. Судалгааны мэдээллийг Нийслэл хотод оршин суудаг сонгуулийн насны 1006 иргэнээс арваннэгдүгээр сарын 5-14-ний өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж, утсаар цуглуулжээ.
Судалгааны тайлан, дүнгээс харахад өнгөрсөн нэг сарын хугацаанд Монгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүхийн нэр хүнд 0.2 функтээр өссөн үзүүлэлттэй гарчээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн аравдугаар 5.9 функт байсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэр хүнд 6.1 болж өссөн байна.
Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ч нэр хүнд өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сард 5.7 функт байсан Ерөнхий сайдын нэр хүнд 5.9 болж, мөн 0.2 функтээр өсчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.