СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Баярын жагсаал дундуур машин хурдалж, 20 гаруй хүнийг дайрчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

АНУ-ын Висконсин мужид болж байсан Зул сарын баярын жагсаалын үеэр нэгэн автомашины жолооч олны дундуур хурдтай жолоодож, 20 гаруй хүнийг дайрсан бөгөөд хохирогчдын зарим нь амиа алдсан гэж орон нутгийн цагдаа нар мэдээлжээ.

Уокеша хотод өнөөдөр болсон ослын улмаас гэмтсэн хүмүүсийн дунд хүүхдүүд байсан гэж албаныхан тэмдэглэсэн байна. Мөн нийт хэдэн хүн амиа алдсан нь тодорхойгүй байгаа бөгөөд хохирогчдын ар гэрт мэдэгдэхээс нааш дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй гэсэн юм.

Хэргийн газарт байсан нэгэн гэрч "Бид тэр машиныг жагсаалын цувааны хажуугаар хамаг хурдаараа явж байгааг харсан. Дараа нь бид маш чанга юм мөргөх чимээ сонссон бөгөөд хүмүүс орилж, хашхирч эхэлсэн" гэж ярьжээ.

Цагдаа нар одоо тус машиныг олж илрүүлэн, сэжигтнийг саатуулаад байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаанд Холбооны мөрдөх товчооноос тусалж байгаа аж. Энэ хэргээс хойш Уокешагийн бүх улсын сургуулийг хаагаад байгаа гэнэ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.