СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-20

Парламентийн мэтгэлцээнд 20 гаруй их дээд сургууль, коллежийн оюутан залуус оролцов

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03–ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн

Энэхүү өдрийг угтан ХБХХЕГ болон МУИС-ийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд их, дээд сургууль, политехник коллежийн оюутан залуусын дунд "Парламентийн мэтгэлцээн"-ийг зохион байгууллаа.

Тус мэтгэлцээнд нийт 20 их, дээд сургууль, политехник коллежийн 40 оюутан оролцож хөгжлийн бэрхшээлийн ойлголт, хандлага, нэр томьёо, хууль эрх зүйн талаар мэтгэлцэж, шагналт 4 байр шалгарлаа.

1-р байрт МУИС-ийн "Berkeley" баг, 2-р байрт ИЗОУИС-ийн "Ethic" баг, 3-р байрт МУИС-ийн "Change 88" баг, Тусгай байрт ДХИС-ийн "Консенсус" баг тус тус шалгарлаа.

Уг мэтгэлцээний ерөнхий шүүгчээр ХБХХЕГ-ын дэд дарга Д.Ганболд, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор Д.Бадамдаш, шүүгчээр ХНХЯ-ны ХБИ-ийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Нарангарав, ХБХХЕГ-ын ХНОГ-ын дарга Б.Амаржаргал, ХБХХЕГ-ын мэргэжилтэн Б.Нямцэцэг, хяналтын шүүгчээр Ж.Өнөмөнх, У.Азжаргал нар шүүгчийн бүрэлдэхүүнд ажиллалаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.