Монголчууд сүүлийн үед 33 насны мөчлөгийн дом, засал мэр сэр хийлгэх болжээ. Тэдний батлан хэлж буйгаар "Хүний амьдралын хувь тавилан 13, 25, 37, 49-ний жил орно. Засал сайн хийлгэ гэдэг. Тэгвэл түүнээс чухал 33-ны мөчлөг тохиох үед засал заавал хийлгэх шаардлагатай" хэмээж байна.
МУГЖ М.Баярмагнай зэрэг хүмүүс энэ домыг хийлгэсэн ба хүмүүст уриалсан бичвэрийг өөрийн цахим хуудсандаа оруулсан байх юм.
Үнэхээр энэ домыг 33 насандаа хийлгэх ёстой юу? Хийлгэсэн, хийлгэж байгаа хүмүүс ямар мэдээлэл дээр суурилж байна вэ?
Энэ нь шарын болон бөөгийн шашинтай холбоогүй, зурхайн ёс /хар зурхай/-ны зан үйл юм байна.
Зурхайн ёсонд дурдсанаар эрэгтэй хүн эхээсээ төрөхдөө гал, эмэгтэй хүн усан суудал дээр суудаг. 33-ны мөчлөг дээр төрөхөд анх суусан суудал дээрээ суудаг гэнэ. Энгийнээр хэлбэл, гал дээр суусан эрэгтэй хүний махбодь есөн жил болоод биедээ эргэж ирдэг. Төрсөн насандаа эргэж ирэхийг гүймиг гэж хэлдэг. Иймд есөн нүдний засал хийдэг гэв.
Зурхайчдын өгүүлж байгаагаар энэ жил 1989 оны шороон могой жилтнүүдэд 33-ны мөчлөг тохиож байгаа юм байна.
Мөн зурхайчид "33-ны мөчлөгийн талаар бид учир утгыг мэдэх, мэдэхгүй, итгэх, итгэхгүй дом засал арга гэж хийнэ гэж явахаар хүн өөрөө байгалийн, сэтгэлийн амьтан учраас тухайн жилийн эхээс төрөхөд суудаг суудлын гараг эрхэсийн нөлөөг арилган суудлын гүймигийн заслаа сайн хийлгээд, ээжийнхээ ачийг санаж баярлуулаад хариуд нь сайн сайхан ерөөл хэлүүлж үнсүүлэх нь зөв" хэмээн сургасан байна.
Түүнчлэн, Далай лам зурхайн ухааныг сүүлийн үед үгүйсгэдэг болсон гэдгийг нэмж дурдлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
90 оноос өмнө соц нийгмийн үeд хүмүүс ямар ч засал ном зурхай байхгүй байсан Тэгээд маш сайхан амьдраад болоод яваад ирсэн Тэр ямар учиртай байна
90оноос өмнө ацаараа сайхан амьдарч бсан бхавдээ
Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй л гэдэг байсан доо
Tegeed hiileh yumuu ugui yu
Medrel
Ix lamdaad baival oortoo itgelgyi xyn sygnyydiin too olshirno. Um maanii bad mi hum!!!
Iteotieoowptk2ogekg