Өнөөдөр "Үндэсний цөөнхийн хос хэлний боловсролын асуудал, шийдэл сэдэвт" хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлгийн үеэр хуульч, хүний эрхийн хамгаалагч С.Асланбек "Үндэстний цөөнх иргэдийн эх хэлээрээ суралцах эрх болон тэгш хамруулах боловсрол" сэдэвт судалгааг танилцууллаа. Судалгаагаар казах хүүхдийн Сургуулийн өмнөх боловсрол /СӨБ/-ын хөгжил бусад хүүхдийнхээс 16 пунктээр хоцорч байгаа талаар дурджээ. Мөн ЭЕШ-ийн дүн сүүлийн жилүүдэд доогуур үнэлгээтэй гарсан байна. Тодруулбал, 2015-2016 онд Баян-Өлгий аймгийн ЕБС-ийн дунд ангийн сурагчдаас авсан Монгол хэлний сорилд нийт оролцогчдын 69 хувь нь 60-аас доош хувийн гүйцэтгэлтэй байжээ.
Энэ нь цөөнх хүүхдүүдийн СӨБ хамрагдалт, хөгжил хоцрогдолтой, олон пунктээр доогуур байгаатай холбоотой юм. Цаашлаад хүссэн мэргэжлээрээ суралцах, ажил мэргэжилтэй болох, эх хэл болон монгол хэлээр чөлөөтэй ярилцах, хөгжих боломж нь шууд бус байдлаар хязгаарлагдаж байгаа аж.
Өдгөө хэрэгжиж байгаа хос хэлний сургалтын загвар тохирохгүй байна
Баян-Өлгий аймагт сүүлийн жилүүдэд доорх байдлаар хос хэлний хөтөлбөр хэрэгжиж байна. Жишээлбэл,
Казах хэлний сургалт 2-р ангиас эрс багасч, монгол хэлний цаг ихсэж байгаа нь үр дүнгүй болохыг сүүлийн хэдэн жилийн ЭЕШ-ын дүнгээс харагдаж байна. Энэ нь сурах бичгийн хүрэлцээ, хангамж маш муу байгаагийн илрэл гэдгийг судлаач, багш нар хэлж байлаа. Ялангуяа ахлах ангийнхны сурах бичиг 30-35 хувийн хүрэлцээтэй бөгөөд 2, 3, 5-р ангид НҮБ-ийн Хүүхдийн сангийн санхүүжилтээр хэвлэгдсэн Монгол хэлний гарыг авлага ордог байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
зайл