Сэлэнгэ аймгийн Засаг даргыг сонгох аймгийн МАН-ын хорооны VIII хуралдаан өчигдөр болсон билээ
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгсөн тул түүний оронд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Лхагвадорж, Ж.Отгонхүү нар нэр дэвшиж, хуралдаанд оролцогчдын 56 хувийн саналаар Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Нацагдоржийн Лхагвадорж ялалт байгуулсан тухай мэдээллийг бид өчигдөр хүргэсэн.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын V хуралдаан өнөөдөр өглөө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо болсон аж. Хуралдаанд оролцсон 36 төлөөлөгчийн 19 нь нэр дэвшигч Н.Лхагвадоржид саналаа өгчээ. Нийт төлөөлөгчдийн 52.7 хувийн саналаар ялалт байгуулсан Нацагдоржийн Лхагвадоржийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэхээр Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.
Ташрамд дурдахад Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Тэрбээр Засаг даргын ажлаа хүлээлгэн өгсөн ч аймгийн Засаг даргатай хавсран гүйцэтгэж буй Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны даргын ажлаа хүлээлгэн өгөөгүй байгаа.
Сэлэнгэ аймгийн Засаг даргад нэр дэвшигч Н.Лхагвадорж:
Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг.
1984-1994 онд Мандал сумын ЕБ-ын 1-р дунд сургууль
2007-2010 онд “Их засаг” Олон улсын их сургуулийг "Эрх зүйч" мэргэжлээр
2015-2016 онд Удирдлагын академийг "Төрийн удирдлагын менежер" мэргэжлээр тус тус төгссөн.
2005-2012 “Жаврай” ХХК-ийн захирал
2012-2016 УИХ-ын гишүүний туслах, бие төлөөлөгч
2016 оноос хойш Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга бөгөөд Зүүнхараа хотын захирагчаар ажиллаж байгаа.
Сонгуульт ажил:
2009-2020 Мандал сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
2009-2016 Мандал сумын НАМЗХ-ын дарга
2012-2016 НАМЗХ-ын бага хурлын гишүүн
2011 оноос одоог хүртэл Мандал сумын Үндэсний бөхийн холбооны тэргүүн
2012-2017 Мандал сумын МАН-ын хорооны тэргүүлэгч
2015 оноос Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны гишүүн
2017 оноос Мандал сумын МАН-ын хорооны дарга
2020 оноос Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр тус тус сонгогдон ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
амжилт хүсье
ogt tanihgui hunii tuhai yu gej ch bichiin...setgel dunduur l baina daa..
Нэмэгдхүүний байрыг солиход нийлбэрийн дүн өөрчлөгдөхгүй!!!
холдүү толгой яг адилхан хулгайч