АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Хууль эрхзүй | 1 долоо хоногийн өмнө

Ч.Хүрэлбаатарын нэрлэхээс айгаад байгаа “ХААН”-ы ар дахь “улстөрч” хэн бэ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 долоо хоногийн өмнө

“ХААН” банк бол Монголын хамгийн том арилжааны банк, зах зээлийнхээ 40 хувийг дангаар барьчихсан. Энэ банктай холбоогүй гэр бүлийг Монголоос олохгүй. Хэн нэг нь, ямар нэг байдлаар зээл хуй тавьчихсан байдаг. Ямар сайндаа л “...Монголчууд хүнтэй, малтайгаа “ХААН”-ы барьцаанд бий” гэх вэ дээ. Тэр утгаараа “ХААН” банкны хувьцааны хөдөлгөөн олны анхаарлаас ангид явагдах боломжгүй юм.

Яг өнөөдрийн байдлаар “ХААН” банкны 45.55 хувийг Японы “Савада Холдингс” компани, 25.31 хувийг Монголын “Таван богд трейд” ХХК, 14.45 хувийг Хонгконгийн “Эйч Эс Интернэйшнл /Ази/ Лимитед” компани, 14.69 хувийг Монгол Улсын иргэн Д.Хулан эзэмшиж байна. Хонгконгийн “Эйч Эс Интернэйшнл /Ази/ Лимитед” компани нь Японы “Савада Холдингс”-ийн охин компани болохоор энэ компани үнд­сэндээ 60 хувийг эзэмшдэг гэсэн үг.

Харин .

Тэгвэл “.

“ХААН” банкны 32 хувийг Японы “Упсилон” ХХН, “Мета капитал” компани авахаар болжээ.

Харин энэ арилжааны ард монголчууд бий гэдэг асуудал яригдаж эхлээд байгаа юм.

Энэ талаар УИХ-ын Ч.Хүрэлбаатар чуулганы танхимаас анх олон нийтэд зарласан. Тэрбээр 2021 оны арваннэгдүгээр сарын 4-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн талаар хэлэлцэж байх үеэр “...Монголын банкны хувьцааг авч байгаа мөнгө цэвэр мөнгө үү, бохир мөнгө үү гэдгийг зайлшгүй нягталж үзэх ёстой. Энэ ажил эцсийн эзэмшигч тодроогүй байхад түрүүлж тодрохгүй л байх. Энэ ажлыг хийх ёстой. Үүнд АТГ, Санхүүгийн мэдээллийн алба, тагнуул, ХЗДХЯ бүгд маш сайн хяналт тавих ёстой. .

Ч.Хүрэлбаатар “...Мояачууд”, “....Асашёорюү” гэх зэргээр “ХААН” банкны арилжаанд оролцсон байж болзошгүй гэх хүмүүсийн нэрийг цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дурдсаар байна. Гэхдээ .

Гэсэн атлаа Монголбанк, түүний ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг барьж авч “балбаад” байна. Түүнд нь Б.Лхагвасүрэнгийн албан тушаалыг сонирхсон эрх ашиг үйлчлээд байгаа гэх мэдээлэл бий.

Монголбанкны ерөнхийлөгч .

Угаасаа Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийн дагуу банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болоход эсхүл нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт ороход Монголбанкинд мэдэгдэж, холбогдох зөвшөөрлийг авдаг. Монголбанк хариу өгөх үүрэгтэй.

Дараа нь 2021 оны аравдугаар сарын 26-ны өдөр Монголбанкнаас ХААН банк руу “…Япон улсын хуулийн этгээд “Мета капитал” ХХК нь Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох “Юнайтедбэнкинг корпорэйшн” ХХК /UBC/-ийн хувьцааг худалдан авч, тус банкны хувьцаа эзэмшигч болсон тухай мэдээлэл авлаа” гэсэн бичиг илгээсэн гэх мэдээллүүд цацагдаж байна.

Гэтэл Банкны тухай хуульд 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр банкны хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчдөд тавигдах шаардлагыг өндөрсгөчихсөн. Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.15 дахь хэсэгт “...Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно” гэж заасан байдаг. .

Хэрэв энэхүү заалт “ХААН” банк дээр зөрчигдсөн тохиолдолд “Савада Холдингс”-нийн хувьцаа эзэмшигчийн бүтцэд өөрчлөлт оруулах үйл ажиллагааг зогсоох эрх Монголбанкинд байдаг байна.

Б.Лхагвасүрэн өөрөө ч “...Банкны тухай хуулиар нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, нөгөө банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байж болохгүй. Таван хувиас илүү байж болохгүй гэсэн хууль хэвийн үйлчилж байгаа. ХААН банкны 60 хувийн хувьцаа эзэмшигч “Савада Холдингс” гээд үнэт цаасны компани бий. Токиогийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байдаг. Анх хувьцаа эзэмшиж эхлэхэд 46 хувь нь Хидео Савада гээд хүний эзэмшилд байсан бол одоо 26 хувь болж буурсан. Бид илүү нарийн судлах болно” гэсэн тайлбарыг өгөөд байна.

Б.Лхагвасүрэнгийн хувьд яах вэ дээ, Монголбанкны ерөнхийлөгчийн хувьд хуульд оноогдсон үүргээ гүйцэтгэнэ. .

Тэгээд ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан асуудалтай холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгч асан эрхэм шүүхийн хаалга татчихсан. Үүнийг одоогийн ерөнхийлөгч нь мэдэхийн дээдээр мэдэх хүн. Тэгэхээр Б.Лхагвасүрэн тийм асуудалд орооцолдохыг хүсэхгүй нь тодорхой шүү дээ.

Тэгэхээр Ч.Хүрэлбаатарын хайгаад байгаа буруутан, айгаад байгаа улстөрч нь Б.Лхагвасүрэнгээс холдоод явчихаж байгаа юм.

Харин тэрбээр улстөрч, шийдвэр гаргагчийг шууд нэрлэчихэж чадахгүй учраас Монголбанкийг “нүдэж” буй бололтой. л даа.

Гэвч .

Үүнийг гаргаж ирэхийн тулд Банкны тухай хуульд 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэн санаачилж, хэн зүтгүүлж, хэн хэн дэмжсэн бэ гэдгийг эргэж харах ёстой юм байна лээ. Хамгийн гол нь тэр нэмэлт өөрчлөлтөөр тухайн банкны хувьцаа эзэмшигч 20-иос илүү хувийг эзэмшиж болохооргүй болгосон.

Тодруулбал, Банкны тухай хуулийн 36.1-т “...Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байна” гэж оруулсан. Үүнийг төсөл санаачлагчид болон банк санхүүгийн төлөөллүүд “...Банкны хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулах зорилготой” гэж гоё тайлбарласан. Банкууд энэ шаардлагыг 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор хангасан байх ёстой. Хувьцааны хөдөлгөөн хийхээр ажиллаж эхлээд байна. Харин энэ өөрчлөлт өнөөдөр ноён Хидео Савада, түүний “Савада Холдингс” компани “ХААН” банкнаас шахаж байна уу гэсэн нөхцөл байдал харагдаж байна. Магадгүй, Банкны хуулийн нэмэлт өөрчлөлтийн “бай” нь “Савада Ходингс” байсан ч байж мэдэх юм. 

Ийм мэдээллүүд улс төрийн хүрээ, банк санхүүгийн салбарынхан дунд маш хурдтай тарж байна.

. Хэрэв ингэж “ХААН”-ы наймааны ар дахь даргыг ил болговол “Эрдэнэт үйлдвэр”-ийг авсан хуйвалдааны загварчлал хэрэгжиж  байгаа эсэх нь тодорхой болох юм байна.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.19 БААСАН № 228 (6705)

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
43.242.241.194

Гайхаад яахав дэ ард манай жохнуу байгаа ш дэ

Зочин
1 долоо хоногийн өмнө
43.242.241.194

Гайхаад яахав дэ ард манай жохнуу байгаа ш дэ

Зочин
1 долоо хоногийн өмнө
202.21.117.164

хнн зваан юмаа улс төрчид гэж

зочин
1 долоо хоногийн өмнө
67.180.129.0

Аль дээрээс л ЕК агсанг нэрлээд байгаа ш дээ хүмүүс. Олны үг ортой л болов уу

Зочин
1 долоо хоногийн өмнө
202.9.40.192

баттулгын гар хөлүүд нь үсэрч яваа даа

Карма
1 долоо хоногийн өмнө
93.232.4.124

Харж л байгаарай, говийг яаж хулихдаж авсан шигээ, "барианд" Хулан, баатарсайхан 2 зогсож байна. Хааныг тэр 2 л өөрсдөө авах гэж бантан хутгаж байгаа. Зальжин овжин аймар хүмүүсшүүдээ... Ах дүүгээ буудаж хаядаг, хүмүүс юуч хийхээс буцахгуй

Зочин
1 долоо хоногийн өмнө
202.131.230.218

ХААН банк дампуурах замдаа орждээ монголын ард түмнийг 30-н жил шулж байгаа газар даа

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.