СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 жилийн өмнө

АТГ-ынхан өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдаас хахууль авч байсан гэх хэрэгт холбогдуулан албадан саатуулж шалгаж эхэлсэн билээ.

Тэрбээр . Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэрбээр Б.Алтансувд, Г.Гэрэлчимэг, Г.Шүрхүү, Г.Отгонцэцэг, Х.Мөнхтуяа, Б.Нарханд, Ц.Лхагваням, М.Баясгалан, Н.Эрдэнэсувд, Н.Отгонсувд, Ч.Оюунчулуун зэрэг хүнээс нярав Н.Нарангэрэлээр дамжуулан мөнгө авдаг байсан нь тогтоогдсон аж. Тухайлбал, ХӨСҮТ-ийн Хангамж үйлчилгээ, инженер, технологийн албанд Ц.Лхагванямыг засалчнаар томилохдоо 500 мянга, Ариутгал, халдваргүйжүүлэлтийн тасагт Н.Отгонсувдыг үйлчлэгч болгохдоо 700 мянга, Сүрьеэгийн клиникийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт асрагчийн ажилд орсон Б.Алтансувдаас нэг сая гэх мэтээр асрагч, үйлчлэгч, угаагч, техникч зэрэг ажилд орсон хүмүүс, тэдний ээж, эгч нараас нь нийт 8.6 сая төгрөгийн хахууль авсан нь батлагдсан гэнэ.

НПГ-аас И.Орхон, Н.Нарангэрэл, Б.Алтансувд нарт Эрүүгийн хуулийн 22.4-2-т заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан”, бусад 10 хүнд нь 22.5-1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. И.Орхоны нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, 15 сая, Н.Нарангэрэлийн уг эрхийг мөн хугацаагаар хасаж, 10 сая, Б.Алтансувдын төрд ажиллах эрхийг хоёр жил зургаан сар хасаж, Улаанбаатар хотоос гадагш зорчих эрхийг нэг жил хассан байна. Харин бусад 10 хүний нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасан, Улаанбаатараас гадагш зорчих эрхийг нь зургаан сар хязгаарлалаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (11)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэд
3 жилийн өмнө
66.181.161.25

Хөөн хэлэлцэх хугацаа гэж заваараад бсан одоо хялбаршуулсан гэнэ үү юу гаргаад ирэв

Иргэн
3 жилийн өмнө
66.181.161.25

Монголчууд минь утасны цаанаас ганц нэгээрээ орилж бсаар байтал ирээдүй үр хүүхдүүдийн ирээдүй чинь хэцүүдлээ. Бүгдээрээ эв санаагаа нэгтгээд бөөндөө нэг зүтгэж энэ авилгачидыг нэг тийш нь болгож эх орноо цэвэрлэхгүй бол авилгаар хөлжигсөд олшрох тусам улс орон чинь дампуурч дууслаа. Дампуурхыг нь хятадууд хүлээгээд хараад бж бга

Zochin
3 жилийн өмнө
66.181.161.113

Хэн мөнгө өг гэсийн асрагчаар ажилд орохын тулд сая төгрөг юун баян хүн бэ 400 к авахын тулд сая төгрөг зарна мулгуу нь дэндсэн хүмүүс байна Одоо энэ хүмүүс бүгд л ажлаа хийгээд байж л байна Худлаа мэдээлэл битгий бич

Зочин
3 жилийн өмнө
66.181.190.29

эргүү ац мин хэн 1д хулихдуулаад цалингүй хоцорсноос тогтмол цалин гэдэг өөр шүү

Иргэн
3 жилийн өмнө
122.201.22.105

ЁС СУРТАХУУНЫ ДОГОЛДОЛТОЙ ЭНЭ ХҮН ХӨСҮТ-д АЖИЛЛАХ ЭРХГҮЙ.Энэ хариуцлага алдсан луйварчин хүнээ ХӨСҮТ-н БОСГО ДАВУУЛАХГҮЙ эргүүлээд ХӨСҮТ авахгүй байх хэрэгтэй.

Ganhv
3 жилийн өмнө
202.9.46.33

Yag zov es surtguunii dogoldoltoi , haritsaa HANDLAGA MUUTAI, heseg bvleg hvmvvstei niilj hovoor ajilchidiig dvgendeg !! Hovoor ajil hiideg muuhai hvn hosvt d hvv Ir

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.172

Эмч нарыг яагаад бичихгүй бгаа юм

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.240

Huleen zuvshuurvul olchix yumu? Ene ch yal bx l daa gxdee avilgald ix hungun harj bna

Зочин
3 жилийн өмнө
84.189.85.241

Huurhii asragch hurtel hiihiin tuld mungu ugch ordog geheer yaj humuus ajil hiih ym ingej mungu avch ajild oruuldag shulaach nariig ajild ahij avahaargui halsj baimaar ym

Ням
3 жилийн өмнө
103.229.121.25

Бас л ял завшихын нэг хэлбэр!!! Авилгач, хулгайч нар өөрсөддөө зориулаад хууль баталчих юум даа. МОНГОЛ яаж ЭРҮҮЛЖИХ вэ???...

Ganhv
3 жилийн өмнө
202.9.46.33

Hylbarshuulsan gij yu yriad bnaa!? Avilagashid daa tseverleh hi bol arai de den bn shvv! Hudlaa medeelel bitgii hiigeed bai lad manaihaan

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.