Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн асуудлаар томилгооны сонсгол явуулж байна. Байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: “2021 оны гуравдугаар сарын 10-ны өдөр ШЕЗ, болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам баталсан. Тус журамд Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаагүй иргэн байна гэж заасан байгаа. Сонгон шалгаруулах комисст харамсаж байна. Шүүхийн тухай хуулийн амин сүнсийг сонгож байж бид хууль, журмаа зөрчиж, ийм хүмүүс оруулж ирж байгаад харамсаж байна. Шүүхийн шинэтгэл үр дүнд хүрэх эсэхэд эргэлзэж байна. Маргааш санал хураалт явуулбал энэ өөрөө хууль зөрчсөн үйлдэл болно. Н.Баасанжав нэр дэвшигч бодлого ярихгүй жорлон ярьж байна. Нэр дэвшигчид багш сэтгэлгээнээс салж практик байдлаар хандах ёстой. Тухайн үедээ судална харна гэдэг утгагүй зүйл ярьж болохгүй. Өнөөдөр монгол улсад нэг хэрэг дээр зарцуулж байгаа хугацааг багасгах гэдэг дээр бодлогоо боловсруулах ёстой. Нэг хэрэгт гарах шүүхийн зардал өнөөдөр 3.5 сая төгрөг байгаа. Судалгаан дээр үндэслэсэн шүүхийг хэрхэн боловсронгуй болох, материаллаг баазыг бэхжүүлэх тал дээр анхаарах шаардлагатай. Нэр дэвшигчид асуултад худлаа хариулж байна” гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.