СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-16

Х.Сайхан: Анчин болохоор шийдэж, долдугаар ангиасаа сургуулиа хүчээр хаяж байсан

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Хэнтий аймгийн Батширээт суманд нэгэн өвөрмөц музей байх. Энэ бол Хусайн Сайхан хэмээн баавайн өрхийн ангийн музей юм. Тэрбээр өөрийн агнасан, олсон ангаар чихмэл хийдэг байсан нь өргөжөөд байгаа нь энэ аж.

Хамгийн сүүлд, тулалдаж байгаад хатаж үхсэн 12 ба 14 салаа эвэртэй хоёр бугаар чихмэл хийхээр ажиллаж байгаатай нь танилцаж товч ярилцах завшаан тохиов.  

-Танай музей хэзээ байгуулагдсан бэ?

-Би хар багаасаа л ан гөрөөнд явсан. Агнасан, олсон амьтнаараа чихмэл хийсээр гэр маань музей шиг л байдаг байлаа.

. Үзмэрүүдээ ч дэлгэсэн, тэндээс санаа авч энэхүү жижиг байшинг барьж музейгээ нээсэн. Байр бол үнэхээр багадаж байгаа. Илүү дэлгэр болгох санаа байгаад л байна.

-Чихмэл хийхийг хэн танд зааж сургасан бэ?

-Хөдөө, уулын мухарт байгаа надад хэн заах вэ дээ. Би өөрөө л сурсан. Миний анхны чихмэл бол янзага.

Манайх нэг хүү, хоёр басгантай. Гурвуулаа хоёр, хоёр насны зөрүүтэй. Оюутан болцгоолоо. Гэтэл сургалтын төлбөрөө хийж хүчрэхгүй больдог юм. Хүү маань “Монгени” сургуульд сурч байсан. Захирал Н.Лхагватай нь уулзаад “Би амьтдын чихмэл хийдэг хүн байгаа юм. Төлбөрт нь оруулж болох уу?” гэсэн “Болно” гэсэн. Тэгэхээр нь муурныхаа арьсаар чихмэл хийж хүүдээ өгч явуулж байсан. Хүү С.Тэмүүжин маань зураач мэргэжил эзэмшсэн.

-Та ингэхэд ямар мэргэжилтэй хүн юм бэ?

-Надад ямар юмны мэргэжил байх вэ дээ. Би анчин л хүн. Насаараа уул хаданд тэнэж, ан гөрөө хийсэн хүн.

. Социализмын үед ан гөрөө хориотой, хууль хатуу байсан. Тэгэхэд ах маань аавд бүх тайлангаа нэгд нэгэнгүй тавина. Арай л ийшээ харж бие зассангүй гэж ярихгүй. Тийм яриа сонссон хүн чинь “Тэр газарт нь очихсон” гэж их хүснэ. Ингээд 16 настайдаа сургуулиа хаяж, анчин болж байлаа.

Би бас гарын жаахан дүйтэй. Аав, ах хоёр маань сийлбэрчин байсан. Тэднээр тухайлан заалгаагүй мөртлөө хараад сурсан. Би зураг зурж чадахгүй. Гэхдээ сүүлийн үед чулуун сийлбэр хийж байна. Аргаль, бугын эврээр түлхүүрийн оосор хийж байна. Бас ур ухаж, аяга, сав суулга хийдэг. Заримыг нь борлуулна.  

-Тэгвэл таны анхны ан гэвэл?

-14,15-тайдаа аавтайгаа хамт явж гөрөөс буудаж байсан. Аавынхаа энэ бирдаан гэж буугаар буудаж байлаа. Одоо манай музейн гол үзмэрүүдийн нэг болсон. .  

-Танай нутгийнхан нохойтой явж ан хийдэг уламжлалтай юм байна. Танд хичнээн нохой байна вэ?

-Надад одоо долоон нохой байна. Манлай нь Дундад Азийн эрлийз нохой. Одоо хөгшрөөд л байна даа зайлуул. Гахай зуусан байхад тавихгүй. Өнгөрсөн жил эд нар бүгдээрээ нэг том бодонд хадруулсан. Бараг бүгд 3-4 шарх авсан. Тэгээд авч чадаагүй алдсан.

.

-Тухайн үед ан амьтан одооныхоос элбэг дэлбэг байсан уу?

-Одоо байдагтай адилхан шүү дээ. Одооныхоос ялгаатай нь, тэр үед ан гөрөөндөө л явна. Гэтэл одоо арваннэгдүгээр сар гарахад л ан гөрөөнд явж байна. Тэгээд дараа жилийн арваннэгдүгээр сар хүртэл явахгүй. Ийм анчин гэж юу байх вэ дээ. Би гэхэд залуудаа Минжийн хангай руу нэг, хоёр сарын хугацаагаар явдаг байсан. Хоёр сараар явах юу ч биш.

-Таны анд баримталдаг зарчим гэвэл?

-Хэрэгтэйгээ л ав. Тэрнээс илүү дутуу амьтан алах хэрэггүй. Чамд юу хэрэгтэй юм? Мах хэрэгтэй бол махаа ав. Би ийм л зарчим баримталдаг.

-Ярилцсанд баярлалаа.

Эцэст нь та бүхэнд Х.Сайхан гуайн хүү С.Тэмүүжингийн зурсан зургуудаас сонирхуулъя. Тэрээр буриад зоны ан гөрөөний сэдвээр дагнан бүтээл туурвидаг ба саяхан гэр бүлийн хамт нутагтаа амьдрахаар бүрмөсөн шилжин иржээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Batbayar Tavkhai
2 жилийн өмнө
192.82.88.76

Mundag xvn baina shvv

Batbayar Tavkhai
2 жилийн өмнө
192.82.88.76

Мундаг хүн байна шүү

Батбаяр
2 жилийн өмнө
203.91.115.48

Аавд нь хүүд нь уран бүтээлд нь амжилт хүсье

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.