АНУ-ын Мичиган мужид хос хөдөлгүүртэй жижиг нисэх онгоц осолдож дөрвөн том хүн амиа алдаж, 11 настай охин амьд үлдсэн. Охин ослоос амьд гарсныхаа дараа эмнэлэгт хүргэгдэж, хоёр ч хагалгаанд орсон боловч амь насанд нь аюулгүй өнгөрсөн юм.
Тэгвэл охины амь насыг аврахын тулд аав нь элгэндээ нааж, хоёр гараараа тэвэрсэн байсан гэж ойр дотны эх сурвалж нь мэдээлжээ. Майк Пердю өнгөрсөн бямба гарагт Бийвер арлын ойролцоо осолдсон онгоцонд зорчиж байсан юм. Түүний гэр бүлийн найз, бизнес хамтрагч Райн Вожаны хэлснээр охин юу ч санахгүй байгаа боловч Пердю охиноо гартаа чанга тэвэрсэн байсан гэж ярьжээ.
Охины авсан бэртэл гэмтэл аавынхаа энгэрт багтаагүй хэсгүүдэд үүссэн байна. Пердю эхнэр дөрвөн хүүхэдтэй бөгөөд ослоос амьд үлдсэн охин хамгийн том нь байжээ. Осолдсон онгоцон дотор байсан Кэйт Лийс, Адам Кендалл нар хоёр нохойн хамт, онгоцны нисгэгч газар дээрээ амиа алдсан юм.
Пердю брокер байсан бөгөөд Смийт үл хөдлөх хөрөнгө зуучлалын группын хамтран эзэмшигч байжээ. Түүний компанийн талыг эзэмшдэг Вожан осолдсон онгоцоор гурван цагийн өмнө Бийвер аралд хүргүүлсэн байсан гэжээ. Вожаны ярьснаар Пердю үргэлж бусдад өгдөг сайхан сэтгэлтэй нэгэн байжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.