Говь-Алтай аймгийн Алтай сум дахь хилийн 0214 дүгээр ангийн ... дугаар заставт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч О.Хатантэнгис, Т.Мөнгөншагай нарт холбогдох хэргийг тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уржигдар хэлэлцлээ.
Тэд энэ оны дөрөвдүгээр сарын 8-нд харуулын даргаа буудаж хөнөөгөөд, буу, байлдааны сумтай оргон Аж богдын нурууны салбар ууланд бүгэж байгаад тухайн сарын 11-ний өглөө баригдсан билээ. Тэдэнд Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.1-2.4 дэх хэсгийн “Өөр гэмт хэргийг хялбарчлах, нуун далдлах зорилгоор хүний амь бүрэлгэсэн”, 17.2-3.2-т заасан “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эд хөрөнгө дээрэмдсэн”, 28.5-1-ийн “Цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан”, 28.7-2-ын “Цэргийн алба хаагч өөрт нь итгэмжлэн хариуцуулсан байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг үрэгдүүлсэн”, 28.15-1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хил хамгаалах манааны бүрэлдэхүүнд орсон цэргийн алба хаагч хил хамгаалах хууль, түүний дагуу гарсан дүрэм, журмыг зөрчсөн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.
Шүүх хурал өчигдөр 10.00 цагт эхэлсэн бөгөөд 19.20 цагт О.Хатантэнгис, Т.Мөнгөншагай нарын гэм буруутай, эсэх дүгнэлтээ гаргахаар шүүгч нар зөвлөлдөх тасалгаанд орсон юм. Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон юм. Улмаар 22.00 цагт болсон тул хурлыг түр завсарлуулж, өнөөдөр үргэлжлүүлэн ял оноох хурлаа хийхээр боллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Hvsii briig ih oron duudlaa gej awaad garand. n gawtai buutsaah. Um. Bol hetsvv um baina