АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2 сарын өмнө

Д.Пүрэвдаваа: 198 тэрбум төгрөгийн өртөгтэй дүүжин тээвэр хотын түгжрэлийг бууруулахгүй

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 сарын өмнө

НИТХ-ын ээлжит бус 4 дүгээр чуулган хуралдаж байна. Хурлаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний тогтоолын төслийг хэлэлцэж байгаа бөгөөд намын бүлгүүд төсөлтэй холбогдуулан санал дүгнэлтээ танилцууллаа. Тогтоолын төслийн талаар НИТХ дах Ардчилсан намын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа дараах санал, дүгнэлтийг танилцуулав.

Тэрбээр, "Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад 1.4 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн уг санхүүжилтийн талаар ил тод мэдээлэл өгөх боломжгүй гэсэн байр суурьтай байгаа нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн туухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

Улаанбаатарыг олон төвт хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн хэдий ч Яармаг орчмыг нийслэлийн хоёр дах том төв болгохоор төсөлд тусгажээ. Богд уулын хойд энгэр, Яармагийн гэр хорооллын урд хэсгийн газар олголтыг Нийслэлийн газрын албанаас олгоогүй, Байгаль орчны яамнаас олгосон гэх маргаан саяхныг хүртэлх хугацаанд явагдаж байсан.

Өнөөдрийн нөхцөлд байдалд хамгийн их түгжрэлтэй, нягтрал өндөртэй байршлыг хотын төв болгох санал гаргаж байгаа нь үндэслэлгүй төлөвлөлт гэж үзэж байна.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг гаргасан ажлын хэсэг мэдээлэхдээ, 2040 онд нийт 60 сая евро буюу өнөөдрийн ханшаар 198 тэрбум төгрөгийн өртөгтэй 14 хүний багтаамжтай 20 км/ц-н хурдтай дүүжин тээврээр Баянхошуунаас хотын төв, Сүхбаатарын талбайгаас Зайсан чиглэлд өдөрт 1600 орчим иргэдийг зорчуулахаар төсөлд тусгасан байна.

Дэлхийн хотуудын жишгээс харвал аялал жуулчлалын бүсэд жуулчдад зориулсан түүхэн дурсгалт газар, байгалийн үзэсгэлэнт газар зэргийг тольдуулахаар эсвэл цанын баазад ашигладаг тээврийн хэрэгсэл байдгаас иргэдийг тээвэрлэх зориулалтгүй байдаг.

Харин Баянхошуунаас хотын төв орох замд түгжрэлийг болон төлөвлөлтгүй хотын жишээг харах боломжтой. Эсвэл Сүхбаатарын талбайгаас Зайсан чиглэлд хотын чинээлэг хэсгийн амьдралын хэв маягийг харж болох юм. Үүнийг иргэд дэмжих эсэхийг санал асуулгаар асуух нь зүйтэй гэж үзэж байна.

Түгжрэлийг бууруулах бас нэгэн шийдэл нь 2040 онд 30-45 метрийн урттай 180-250 хүний багтаамжтай суудлын орчин үеийн трамбай гэж хэлж болох хөнгөн галт тэрэг буюу LRT-ээр иргэдийг зорчуулахаар төлөвлөсөн байна. Саяаас дээш хүн амтай хотууд метроны төслийг эхлүүлж байхад 2040 онд 2 сая гаруй хүн амтай болох Улаанбаатар хотын нийтийн тээврийг метрогүйгээр төлөвлөж байгаа нь хөгжлийн буруу чигт явж байна гэж үзэж байна.

. Иймд төслийг дахин нягталж, иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэрэнгүй танилцуулсны дараагаар олон нийтээс санал авч төслийг дахин өргөн барих нь зүйтэй” гэлээ хэмээн НИТХ дахь АН-ын бүлгээс мэдээллээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.