- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хурлаа хийлээ. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлыг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат танилцууллаа.
УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "АН-ын бүлгийн хурлаар хоёр асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчлэсэн найруулгыг авч хэлэлцлээ. Хоёрдугаарт, Жасгаал цуглаан хийх журмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар хүний эрхийн талаар сонсгол явуулах талаар ярилцлаа.
АН-ын бүлэг Мөнгөний бодлого болон ирэх жилийн төсвийн талаар дүгнэлт хийсэн. Койны асуудлыг бид яриад байгаа. Өнгөрсөн УИХ-ыг ээлжит хурал хийнэ үү хэмээн хэлж байсан. Албан тоогоор 2 их наяд төгрөг, албан бусаар 8 их наяд төгрөг койнд орсон явж байна. Энэ бол Монголын ард түмний мөнгө. Гэхдээ үүнийг хянаж, зохицуулах хуулийг яаралтай батлах шаардлагатай байна. Хэрэв хуулиа батлахгүй бол олон нийтэд анхааруулга өгөх хэрэгтэй.
Даатгалын хуулийн хувьд хэдийгээр бид хувийн хэвшлийг дэмждэг ч даатгалын салбарт ажиллаж байгаа 17 байгууллага шаардлагын хэмжээнд хүрэхгүй ажиллаж байна. Хууль, эрх зүйн орчныг сайжруулах ёстой. Олонхын бүлэг албан журмын даатгалын асуудалд байр сууриа тодорхой болго.
Жасгаал цуглаан хийх журмын тухай хуулийн хувьд Үндсэн хууль болон ОУ-тай хийсэн гэрээ конвенцтэй нийцэхгүй байна.
Энэ хууль энэ маягаараа даамжраад яваад байвал хууль сахиулагчид буюу цагдаа иргэдийн хооронд мөргөлдөөн үүсэх нөхцөл байдал бий болж байна" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ta nariin hyanaj zohitsuulna gj yu bhawde nusan chavhnuuda. gadagshaa gartsgaagaad alga bochino horih tusam ur dagavar n muu l boloh shu ergyu atsnuudaa