СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Абба" хамтлаг 40 жилийн дараа чартуудыг дахин тэргүүлэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Их Британийн долоо хоног тутмын шилдэг цомгийн чартын тулаанд Шведийн "Абба" хамтлаг ялалт байгуулж, тус хамтлаг түүхэндээ 10 дахь удаагаа энэхүү амжилтад хүрэв.

Алдарт хамтлагийн 40 жилийн дараа гаргасан шинэ цомог Тус цомгийн борлуулалт эхний долоо хоногтоо 204 мянган ширхэгт хүрсэн нь Эд Шираны "Divide" цомгоос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

"Абба"-гийн үүнээс өмнө гаргасан сүүлийн цомог болох 1981 оны "The Visitors" цомог нь мөн л уг чартыг тэргүүлж байсан билээ. Хамтлагийн зүгээс "Official Charts Company"-д өгсөн ярилцлагадаа "Бидний цомог чартуудыг дахин тэргүүлсэнд үнэхээр их баяртай байна" хэмээн ярьжээ.

Одоо зөвхөн "The Beatles" болон Элвис Пресли нар л "Абба" хамтлагаас илүү урт хугацаанд чартын нэгдүгээр байрт бичигдсэн уран бүтээлчид болоод байгаа аж.

"Rolling Stone" энэхүү цомгийг "Абба" хамтлагийн 1970-аад амжилттай дүйцүүлэн, "сонгодог Абба" гэж дүгнэсэн бол "The Guardian" сонинд хамтлагийн шинэ бүтээлийг "урам хугалсан явдал болсон" гэж шүүмжилсэн байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.