Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2021.11.12/ хуралдаанаар “Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Ирэх 2022 онд Засгийн газар болон яамдууд хэдэн төгрөг зарцуулахыг танилцуулья.
Монгол Улсын Ерөнхий сайд: 294 тэрбум 773.8 сая /Урсгал зардал 182 тэрбум 892 сая, хөрөнгийн зардал 111 тэрбум 881 сая/
Монгол Улсын Шадар сайд: 202 тэрбум 890.4 сая /Урсгал зардал 171 тэрбум 665.3 сая, хөрөнгийн зардал 31 тэрбум 225.1 сая/
ЗГХЭГ-ын дарга: 81 тэрбум 558.7 сая /Урсгал зардал 39 тэрбум 723.8 сая, хөрөнгийн зардал 41 тэрбум 834.9 сая/
Байгаль орчин аялал жуулчлалын сайд: 159 тэрбум 666.1 сая /Урсгал зардал 129 тэрбум 339.6 сая, хөрөнгийн зардал 30 тэрбум 326.5 сая/
Гадаад харилцааны сайд: 121 тэрбум 773.8 сая /Урсгал зардал 113 тэрбум, 373.8 сая, хөрөнгийн зардал 8 тэрбум 400 сая/
Сангийн сайд: 3 их наяд 632 тэрбум 548.7 сая /Урсгал зардал 1 их наяд 829 тэрбум 967.3 сая, үүнээс зээлийн хүүгийн төлбөрт 959 тэрбум 309 сая, хөрөнгийн зардал 120 тэрбум 62 сая, гадаад зээл тусламжаас санхүүжих зардал 1 их наяд 682 тэрбум 519.4 сая/
Хууль зүйн дотоод хэргийн сайд: 707 тэрбум 825.3 сая 638 тэрбум 729.2 сая /Хөрөнгийн зардал 69 тэрбум 96.1 сая/
Зам тээвэр хөгжлийн сайд: 465 тэрбум 92.7 сая /Урсгал зардал 14 тэрбум 321.5 сая, хөрөнгийн зардал 450 тэрбум 671.2 сая/
Батлан хамгаалахын сайд: 295 тэрбум 701.2 сая /Урсгал зардал 281 тэрбум 648 сая, хөрөнгийн зардал 14 тэрбум 453.2 сая/
Боловсрол шинжлэх ухааны сайд: 2 их наяд 334 тэрбум 373.6 сая /Урсгал зардал 1 их наяд 825 тэрбум 948.8 сая, хөрөнгийн зардал 504 тэрбум 424.8 сая/
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд: 48 тэрбум 193.7 сая /Урсгал зардал 12 тэрбум 734.9 сая, хөрөнгийн зардал 35 тэрбум 458.8 сая/
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд: 242 тэрбум 747.4 сая /Урсгал зардал 164 тэрбум 80.2 сая, хөрөнгийн зардал 78 тэрбум 667.2 сая/
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд: 1 их наяд 182 тэрбум 421.8 сая /Урсгал зардал 1 их наяд 123 тэрбум 193.4 сая, хөрөнгийн зардал 59 тэрбум 228.5 сая/
Эрүүл мэндийн сайд: Нэг их наяд 32 тэрбум 946.7 сая /Урсгал зардал 904 тэрбум 365 сая, хөрөнгийн зардал 128 тэрбум 581.7 сая/
Эрчим хүчний сайд: 201 тэрбум 49.9 сая /Урсгал зардал 74 тэрбум 10.6 сая, хөрөнгийн зардал 127 тэрбум 239.3 сая/
Барилга хот байгуулалтын сайд: 388 тэрбум 355.1 сая /Урсгал зардал 21 тэрбум 908.1 сая, хөрөнгийн зардал 366 тэрбум 447 сая/
Соёлын сайд: 272 тэрбум 407.9 сая /Урсгал зардал 116 тэрбум 564.8 сая, хөрөнгийн зардал 155 тэрбум 843.1 сая/
Эдийн засаг хөгжлийн сайд: 313 тэрбум 859.9 сая /Урсгал зардал 9 тэрбум 259.9 сая, хөрөнгийн зардал 304 тэрбум 600 сая/
Цахим хөгжил харилцаа холбооны сайд: 44 тэрбум 544.1 сая /Урсгал зардал 33 тэрбум 964.3 сая, хөрөнгийн зардал 10 тэрбум 579.8 сая/төгрөгийг тус тус зарцуулна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.