АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 3 долоо хоногийн өмнө

”БЭРХ БИШ-ЭЭЛТЭЙ” аяны уриан дор ХБХХЕГ-ын нэрэмжит тугийг Дорнод аймагт аялууллаа

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 долоо хоногийн өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх ойлголт хандлагыг дээшлүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн, эрх тэгш оролцох нөхцөл боломжийг нь бүрдүүлэхэд нөлөөлөх, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн байгууллага салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилгоор ХБХХЕГ-ын “БЭРХ БИШ-ЭЭЛТЭЙ” аяны туг аялуулах арга хэмжээг Дорнод аймагт 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр эхлүүллээ.

ХБХХЕГ-ын дэд дарга Д.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг орон нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрөөс санхүүжилт авсан байгууллага, иргэд, аж ахуй нэгжүүдэд үйл ажиллагааны явцын болон дэд бүтцийн үнэлгээ хийж, сургалт, үйлчилгээ, нөлөөллийн арга хэмжээг зохион байгууллаа.

Мөн Дорнод аймгийн “Хүний хөгжлийн төв”, шинээр баригдаж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн хөгжлийн төв”-ийн барилгын үйл явцтай танилцан цаашдын бүтэц, үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн эмч, мэргэжилтнүүд хөгжлийн бэрхшээлтэй 34 хүүхдэд, 6 том хүнд тусламж үзлэг хийж, зөвлөгөө өгч, 5 хүнд протез, ортопедийн үйлчилгээг үзүүлж, холбоотой мэдээллийг өгсөн байна.

 

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.