Санхүүгийн зохицуулах хорооноос койнтой холбоотойгоор өмнө нь мэдэгдэл гаргасан. Монголбанктай хамтарч гаргасан уг мэдэгдэлд ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, хохирлыг төр аливаа хэлбэрээр хариуцахгүй болохыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор мэдэгдэж байна гэжээ.
Тэгвэл СЗХ дахин мэдэгдэл гаргаж УИХ-аар хэлэлцэгдэж буй "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл" эцэслэн батлагдаж, хэрэгжиж эхлэх хүртэл хугацаанд шинээр олон нийтэд койн гаргах (IEO), арилжаанд шинээр оруулах болон тэдгээртэй холбогдсон үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар хязгаарлалаа.
Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах хороо
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.