СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-11-08

Дархлаажуулалтын цэгүүд 09.00-17.00 цаг хүртэл ажиллана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын 42, суурин 43 цэгт 94 багийн 367 эмч, ажилтан ажиллаж, 5,628 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. .

Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины I тунд 4, II тунд 21, нэмэлт сэргээх тунд 463, нийт 488 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 21.8 хувь байна. Мөн 2,956 жирэмсэн эх, 12-15 насны 67,620 , 16-17 насны 26,588 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.