СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-11-03

🔴 LIVE: УБТЗ-ын 16 вагоны засварт 15.2 тэрбум төгрөг зарцуулсан асуудлыг АТГ-д шалгуулна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

УБТЗ-ын нөхцөл байдал гэмт үйлдлүүдийн талаар Монголын төмөр замчдын эвлэлийн холбооноос мэдээлэл хийлээ.

МТЗҮЭХ-ны дарга Б.Баяраа: Одоогийн байдлаар УБТЗ-д гурван тэргүүний хоёр нь байхгүй байна. УБТЗ-ын дарга томилогдоогүй, ерөнхий инженер байхгүй байна. .

Хөдөлмөрөөрөө баялаг бүтээдэг 16 мянган ажилтан ажилладаг тус байгууллагын үйлдвэрчний хороодыг боомилогдох асуудлууд үүсэж эхэлсэн. Би хоёр жилийн өмнө төмөр замын цагдаагийн албанд гомдол гаргасан. Төмөр замын дотоод хяналт аудитын албаны байцаагч нар суудлын вагонд шалгалт хийгээд акт тогтоосон байдаг.

Энэ нь 16 вагоны засварт 15.2 тэрбум төгрөгийг засуулсан нь үнэ ханшийн хувьд зөрүүтэй байгаа юм. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагуудад шалгуулаад явсан ч өнөөдрийг хүртэл ямар ч хариу  өгөлгүй таг чиг болсон. 

Иймд Монголын төмөр замчдын эвлэлээс 15.2 тэрбум төгрөгийн асуудлыг АТГ-д шалгуулахаар өгч байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.