СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2021-11-02

Facebook-ийн Reels болон Music цэсийг Монгол улсад ашиглах боломжтой боллоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Facebook өнөөдөр Instagram-ийн Reels-ийг Монголд нэвтрүүлж буйгаа зарлалаа. Улмаар бид 15-30 секундийн богино хэмжээний видео бүтээж, түүнийгээ шинээр нэмэгдсэн монгол, гадаад дууны багцаар баяжуулж хүссэнээрээ найруулах боломжтой болсон. Ийнхүү

Түүнчлэн, шинэчлэгдсэн хэрэгслүүдийг ашиглаж бүтээсэн Reels-ээ найзууддаа үзүүлж, Instagram дахь тусгай хэсэгт байршуулж болно. Reels бол хүмүүст бүтээлч чадвараа дэлхийд таниулах, дагагч, үзэгчдийнхээ тоог өсгөх, алдар нэрээ өсгөхөд нь тусалдаг зөвхөн богино бичлэгт зориулж тусгайлан зассан “тайз” юм.

Reels-д хөгжилтэй, шинэлэг бичлэг хийхдээ ашиглаж болох зарим хэрэгслүүдээс танилцуулъя.

Хурдасгагч VS удаашруулагч. Бичлэгийнхээ дүрс эсвэл дууг хэсэгчлэн хурдлуулж, эсвэл удаашруулж болно. Улмаар та хэмнэлээ хадгалж чадна.

Хугацаа тохируулагч. Хэдэн секундийн дараа бичлэг хийж эхлэхийг өөрийн хүссэнээр тохируулж болдог. Дэлгэц дээр 3, 2, 1… хэмээн тоолох үед таны гар чөлөөтэй, хэдийнэ бэлэн болсон байх болно.

Текст, стикер. Видеоныхоо дурын байршилд зураг, бичиг нэмж чимэглээрэй.

Эвлүүлэг. Өмнөх кадрынхаа дурын объектыг дараачийн кадртаа ашиглаж болдог. Хувцас гэнэт солигдох, бичлэгтээ найзаа нэмэх зэрэгт тохиромжтой.

Автомат найруулагч. Контентын өнгө аясыг бүхэлд нь жигд зөөлрүүлж өгнө. Хэт хурц болохоос сэргийлдэг хянагч юм.

 

Facebook ийнхүү Reels-ийг нэвтрүүлэхийн зэрэгцээ платформ, дуу хөгжим зэрэг нь хүмүүс хоорондын харилцааг ойртуулж, үзэл бодлоо илэрхийлэх, түгээх өвөрмөц орон зай бүрдүүлж буйг мэдсэн. Тиймээс дуртай уран бүтээлч, хөгжимчидтэйгээ холбогдох шинэ замыг Facebook нэрийн багц аппликейшндээ суулгасан тухайгаа мэдээлсэн юм.

Тэд ирээдүйн энтертайнментийнх нь гол цөм энэхүү нээлт болно хэмээн онцолж Монгол дахь Facebook болон Instagram-д дараах хөгжмийн функцүүдийг нэмжээ.

  • Хэрэглэгч бүтээсэн контентоо лицензтэй хөгжмөөр баяжуулахад зориулсан аудио сан
  • Facebook болон Instagram-ийн Stories цэсэд зориулж хөгжмийн цэс
  • Facebook болон Instagram Stories цэсэд зориулж дууны үгийн цэс
  • Facebook профайлд зориулж хөгжим

“Бид хүмүүс харилцаж буй газар бүрд хөгжим түгээж байна. Энэ нь манай Music цэсийг улам онцгой болгож байгаа юм. Бид уран бүтээлч түншүүдтэйгээ хамтарч дуучин, дуу зохиогч, хөгжимчин, ” хэмээн Facebook-ийн Ази-Номхон далайн бүсийн энтертайнмэнт түншлэл хариуцсан захирал Саурабх Доши хэлсэн юм.

MOSCAP буюу Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэлчдийн нийгэмлэг Facebook-тэй нягт хамтран ажилласны дүнд Монголд ийнхүү нээлт хийх боломж бүрдсэн.

 "Урлаг бол хил хязгааргүй  юм. Өнөө  үед хүмүүс хөгжмийг сонсож өөрийгөө илэрхийлэх арга нь байнга өөрчлөгдөж байна. Facebook-ийн шинэ функцуудаар дамжуулан Монголын үзэгч, сонсогчид нь  хайртай уран бүтээлчидтэйгээ цаг алдалгүй шууд харилцах, уран бүтээлчид нь шүтэн бишрэгчидтэйгээ ч ойр байх шинэ өргөн их боломжтой боллоо. Facebook болон MOSCAP-ын хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрч өргөжинө гэдэгт итгэлтэй байна. Facebook-ийн хамт олонд ажлын амжилт хүсье" хэмээн Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (MOSCAP)-ийн гүйцэтгэх захирал Ү.Хүрэлбаатар хэлэв. 

Reels одоогоор дэлхийн 50 гаруй оронд, Music дэлхийн 90 гаруй оронд нэвтэрсэн бөгөөд албан ёсны зөвшөөрөлтэй олон 10 сая дуутай сан бүрдүүлээд байна.

 

Холбоо барих: Б. Намуун
IOTA Media, CEO
Namuun@iotamedia.mn

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.