"No Double Standard" хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг 30 хоног цагдан хориод байгаа билээ. Э.Одбаяр нь үндэслэлгүйгээр хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсаныг эсэргүүцэж, хоригдох хугацаандаа нойтон өлсгөлөн зарлаад 20 хонож, энэ хугацаанд 10кг турсан талаар өмгөөлөгч нь ярьж буй.
Түүнчлэн, Э.Одбаярын бие муудаж, бөөрний дутагдалд орсон гэх оноштойгоор хорих ангийн эмчийн хяналтад байгааг түүний өмгөөлөгч мэдэгдсэн.
Тэгвэл Э.Одбаярыг суллах эсэх асуудлыг өмгөөлөгчдийн гомдлоор Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд суллах шийдвэрийг гаргажээ. Харин түүнийг хилээр гарах эрхийг нь хоригложээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хэрэг хийчихээд шоронд орохоороо өлсгөлөн зарлаад байвал суллаад байх юм болов уу. Бас жирийн нэг ардын хүүхдэд ингэж хандах уу шүүхийнхээн. Тэр шудрага ёс, эрх тэгш байдал чинь хаана байна аа
20 хоногийг нь суучихсан юм биш үү.2/3 ийг суучихсан байхад чөлөөлөх байхаа
Хайр дааж амьдраарай чи. Эцгээ дуурайсан хог шүү