СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2021-10-28

🔴 LIVE: Ц.Магалжав: Дөрвөн бөхөөс допингийн төрлийн бодис илэрлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Хүй долоон хутагт наймдугаар сарын 17-нд зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16, өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн хоёр, нийт 18 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг өнөөдөр БНСУ-ын лабораториос Монголын Үндэсний Допингийн Эсрэг байгууллагад ирүүлсэн байна. Допингийн хариуг Монголын үндэсний бөхийн холбоо танилцууллаа. 

Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Ц.Магалжав: Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан болоогүй. МҮБХ-оос өнгөрсөн наймдугаар сард Хүй долоон хутагт 512 бөхийн барилдаан зохион байгуулсан. Энэ барилдаанд шөвгөрсөн 16 бөх, мөн өөрийн саналаар хоёр бөх гээд нийт 18 бөх шинжилгээнд хамрагдсан.

Допингийн шинжилгээний хариу есдүгээр сарын 16-аас аравдугаар сарын 28-ны хороонд Допингийн эсрэг үндэсний байгууллагад ирсэн. Харамсалтай нь, нийт 18 шинжилгээнээс дөрвөн бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн хариуг авлаа. Олон улсын Допингийн эсрэг байгууллагад манай улс 2004 онд нэгдсэн. Журмын дагуу бөхчүүдэд хариуг нь танилцуулж мэдэгдэж байна. .

Допингийн эсрэг байгууллагаас зөрчилтэй гарсан дөрвөн бөх 10 хоногийн дотор В сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ ирүүлэх ёстой. Иймд бөхчүүд В сорьцын шинжилгээ хийлгэх эсэхээ 10 хоногийн дотор Монголын үндэсний бөхийн холбоонд хүргүүлснээр Олон улсын Допингийн эсрэг байгууллагад мэдэгдэнэ. Хэрвээ бөхчүүд заасан хугацаанд хүсэлтээ ирүүлэхгүй бол А сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Шинжилгээнд илэрсэн допингийн төрлийн 90 гаруй хувь гормоны найрлагатай байна. Гормоны төрлийн бодисыг санамсаргүй гэхээс илүү санаатайгаар хэрэглээд байна. Зөрчил гаргасан дөрвөн бөх В сорьцоо өгөх үү, үгүй юү гэдгийг мэдэгдсэний дараа нэрийг нь зарлаж, ямар бодис хэрэглэснийг олон нийтэд мэдээлнэ. Бөхчүүдээс допинг илэрвэл 4 жилийн хугацаатайгаар барилдах эрхийг хасна" гэлээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.