Японы "ALI Technologies" стартап компани 680 мянган ам.долларын үнэтэй "hoverbike" буюу нисдэг мотоциклыг худалдаанд гаргажээ.
"XTurismo Limited Edition" гэх нэртэй энэхүү нисдэг мотоциклын урьдчилсан захиалга өнгөрөгч лхагва гарагт эхэлсэн бөгөөд Японы жолооч нар автомашинаа уг шинэ тээврийн хэрэгслээр солино гэж "ALI Technologies" компанийн зүгээс найдаж байгаа юм. Тус компанийн хөрөнгө оруулагчдын дунд электроникийн аварга "Mitsubishi" болон хөлбөмбөгчин Кейсүке Хонда нар байгаа аж.
300 кг жинтэй энэхүү нисдэг мотоциклын тус бүр нь ердийн хөдөлгүүр ба батарейгаар ажилладаг дөрвөн мотороор тоноглогджээ. Мөн тус мотоцикл нь нэг цэнэглэлтээр 40 минутын турш нисэх бөгөөд 100 км/цаг хүртэл хурдлах хүчин чадалтай гэнэ.
"ALI Technologies" компани 2022 оны дунд үе гэхэд нийт 200 ширхэг нисдэг мотоцикл үйлдвэрлэхээр зорьж байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.