АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 1 сарын өмнө

Түлхүүр гардуулах нөхцөлтэй Тавантолгойн ДЦС-ийн тендер зарлагджээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц, 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, ашиглалтад хүлээлгэн өгөх ажлын тендер зарлагдлаа

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц, 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, ашиглалтад хүлээлгэн өгөх ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ЭХТ-001/2021

Эрчим хүчний яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц, 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, ашиглалтад хүлээлгэн өгөх ажлын битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерт оролцогч нь тендерт оролцох хүсэлтээ албан бичгээр tender@tttpp.mn цахим хаягт илгээх бөгөөд тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь 9,000.0 /есөн мянга/ ам.доллараар худалдан авч тендерийн баримт бичгийг урилгад заасан хаягаас авна. 

Тендерт оролцогч нь албан бичигт холбоо барих итгэмжилсэн хүний нэр, холбоо барих утасны дугаар, цахим хаяг /монгол улсын цахим хаягаас саадгүй хүлээн авах, илгээх цахим шуудан/-ийг тодорхой тусгасан байна.

Тендерийн баримт бичгийн үнийг “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн ХААН банк дахь 5038 999 444 тоот харилцах данс /SWIFT CODE: AGMOMNUB/-д шилжүүлнэ. 

Тендерийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12.00 цаг-т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Монгол Улс, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, “Их Монгол Улс” гудамж, Сакура Тауэр, 902 тоот. Утас: +976 78110003

Вебсайт: www.tttpp.mn

Цахим хаяг:  tender@tttpp.mn 

Тендерийн урилга PDF файлаар татаж авах MON/ ENG

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.