Амазон цахим сүлжээг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Жефф Безосын эзэмшдэг Blue Origin компани шинэ төслөө танилцууллаа. Тус компани сансарт бизнесийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл сансрын станц байгуулах ба энэ нь бизнес, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм байна.
Тэд 10 жилийн дараа төслөө хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд “Orbital Reef” /Тойрог замын хад/ хэмээн нэрлэжээ. Энд 10 хүн байрлахаар төлөвлөсөн байна. Төслөө хэрэгжүүлэхийн тулд Blue Origin компани Сьерра Спэйс, Боинг компаниудтай хамтран ажиллана гэжээ.
Ойролцоогоор 3,000 метр кв талбайтай “Тойрог замын хад” станц нь үйлчлүүлэгчдэд зориулж кино зураг авалт хийх, шинэ судалгаа хийх зэрэг боломжийг олгох ба сансрын зочид буудлыг ч багтаах ажээ. Харин зардлын тухайд одоогоор мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.