СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-26

🔴 LIVE: Дуучин Ч.Уранхолбоо: Төрсөн эцэг нь хоёр настай охиноо хүчирхийлсэн хэргийг хуулийн дагуу шийдтэл ээжтэй нь хамт явна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Төрсөн эцэгтээ хүчиндүүлсэн гэх хоёр настай охины хэргийг цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хаасан байна. Энэ талаар хохирогч охины ээж болон дуучин Ч.Уранхолбоо нар байр сууриа илэрхийллээ.

Хохирогч охины ээж Ш.Булганням: "Охиноо хүчирхийлэлд өртсөний дараа би охиныхоо сэтгэл санааг нь сайжруулах гэж "Ид шидийн орон" төвд явуулсан ч миний охин дахин хүчирхийлэлд өртсөн байсан. Гэтэл Ч.Ганжавхлан гэдэг хүн одоог хүртэл ямар ч хариу өгөөгүй, тэр багшийг өмгөөлж байсан. Одоо охины минь сэтгэл санаа маш хүнд байна. Энэ хэргийн цаана хууль хяналтын байгууллага хээл хахуульд идэгдсэн гэж хардаж байна. Охиныхоо асуудлыг үнэн зөвөөр шийдүүлэх хүртэл явна" хэмээв.

Дуучин Ч.Уранхолбоо: "Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан байхад хэргийг хаасан нь сэтгэл эмзэглүүлж байна. Мөн энэ хэрэгт ажиллаж байсан өмгөөлөгч нар хэргийг өмгөөлөхөөс татгалзаж байгааг гайхаж байна. Гэхдээ бид хэргийг өмгөөлөх хүнийг олсон. Гэвч өмгөөлөгч нартай нь болон хэргийг мөрдөж байгаа мөрдөгчтэй нь холбогдох гээд олон удаагийн оролдлого хийсэн ч утсаа ер авдаггүй. Шүүх эмнэлгийн дүгнэлт болон охинд гарч буй эмгэгүүдийг би нүдээр харсан. Энэ бүхнийг нотлох баримт болгохгүй байгааг гайхаж байна" гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

иргэн
3 жилийн өмнө
103.57.95.25

энэ хүүхнээс бусад нь бүгд буруутан. айн Бас жоохон сумтай юу гүй юу?

Зочин
3 жилийн өмнө
213.55.241.51

Ганжавхалан бол хуурамч залуу гадаад дотоодоос хандив мөнгө авч хонжоо хайсан хүн. Ийм хүүхдийн төлөө байгууллага байгаад хэрэггүй, нэтээр жүжиглээд ингэж амьдарч байна гээд хуучин мобёл зураг тавиаад залилан тэр чигээрээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.