Хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн шинэчлэл хэлэлцүүлэг өнөөдөр болж байна.
Монгол Улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт /ГШХО/-ыг салбараар нь авч үзвэл, 2011 оноос хойш ГШХО-ын дийлэнх буюу 70% нь уул уурхай, олборлох салбар бөгөөд худалдаа, нийтийн хоолны салбар 17.37%-иар удаалж, бусад салбар нийлээд 12.7%-ийг эзэлж байгаа нь Монгол Улсад орж ирсэн ГШХО нь цөөн хэдэн салбарт хэт төвлөрсөн байдалтай байгааг харуулж байна. Тиймээс Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, шинэ хөрөнгө оруулалт татах, мөн эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын шинэ бодлого, стратегийг боловсруулах асуудалд нэн тэргүүний ач холбогдол өгөх шаардлагатай гэж харж байна.
Монгол дахь АНУ-ын худалдааны танхимаас хэлэлцүүлгийн үеэр дараах зөвлөмж мэдээллийг өгсөн юм.
Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын нөхцөл байдал сүүлийн 2 жилийн хугацаанд 571 сая ам.доллараар буурсан үзүүлэлттэй байгаа. Монгол Улсын хувьд хөрш хоёр орноос гадна гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг дэмжиж байж, эдийн засагт цус сэлбэнэ гэж үзэж байгаа.
Жишээлбэл, Казахстан улс гадаадын хөрөнгө оруулалтыг шууд татах хуулийг баталсан. Энэ хууль 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. 2020 онд 3.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг татсан, 35 хувиар хөрөнгө оруулалт нэмэгдсэн.
Тус улсын хувьд гадаадаас хөрөнгө оруулалт хийж байгаа аж ахуйн нэгжүүддээ гаалийн татвараас чөлөөлөх. Урт хугацааны санхүүжилтэнд Засгийн газраас баталгаа гаргаж өгсөн. Татварын бусад төрлийн урамшуулал, хөнгөлөлтийг гаргаж өгсөн.
Монгол дахь АНУ-ын гадаад худалдааны танхимаас дараах зөвлөмжийг гаргаж байна.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин: Өнөөдрийг хүртэл хийсэн алдаагаа бүх түвшинд засч залруулах зайлшгүй шаардлагатай байна. Ерөнхий сайд уг асуудалд уучлалт гуйн хандлагаа өөрчлөхөө илэрхийлсэн. Гадны хөрөнгө оруулалтыг ярихад хамгийн их эсэргүүцэж байгаа нь жижиг дунд үйлдвэр үйлчилгээний газрууд бизнес эрхлэгчид өөрсдөө эсэргүүцээд байна. Тэгэхээр бид маш том хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй юм байна гэж хараад байна. Гадны хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг бол тухайн хүмүүст шинэ соёл, технологи, мэдлэгийг бий болгож, өсөж дэвшихэд нь том орон зай болдог юм гэдгийг ойлгуулахгүйгээр энэ хандлагыг өөрчлөх боломжгүй гэж хараад байна. Үйлчилгээний газрууд, зочид буудлууд эсэргүүцэж байсан нь хувь хүний хувьд харамсалтай санагдсан.
Монголыг зорьж хөрөнгө оруулалт хийнэ гэдэг үнэхээр эрсдэлтэй, том шийдвэр байдаг. Гэтэл гадаадаас орж ирж хөрөнгө оруулалтын эх үүсгэвэрийг шалгаж байгаа нэрээр банканд 2-3 жилээр гацаадаг. Үүн дээр нь цагдаа оролцдог бодитой жишээ байгаа. Үүнийг гаргаж ярих хэрэгтэй.
Энэ нь гадны хөрөнгө оруулагч нарт дээрэм мэт санагдаж байгаа. Үүнийг болиулахгүй бол болохгүй. Бизнес хийх гэсэн биш хэрэгтэн болоод хувирчихдаг. Мянга хуулиа өөрчлөөд нэмэргүй. Бид хандлагаа өөрчлий. Хөдөлгөөн өрнүүлье. Гаднын хөрөнгө оруулагч нарыг үнэхээр татсан хууль эрх зүйн дорвитой арга хэмжээ авах ёстой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гаднаас хэдэн саяар евро доллар оруулаад ирхээрибанк цагдаагийн мафи гацааж мөнгийг угааж хүүлж идээд хэдэн жил болгохоор тэд шууд 2-3 жил шалгуулчаад мөнгөө аваад зугтахаас яахав ! Улс нь дээрмийн ийм ажилыг зогсоох чадваргүй !!!