СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2021-10-22

Олон удаагийн үйлдэлтэй малын хулгайч нарыг үйлдэл дээр нь баривчиллаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Удаа дараа мал хулгайлсан бүлэг этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид өчигдөр үйлдэл дээр нь илрүүлжээ. Тодруулбал, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр 22:00 цагийн орчим Эрүүгийн цагдаагийн алба, Төв, Хэнтий аймаг дахь цагдаагийн газар болон .

Тухайн этгээдүүд урьд нь 2-7 удаагийн мал хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан аж.

Мөн урьдчилсан байдлаар уг бүлэг этгээдүүд 10 хоногийн өмнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрээс бусдын есөн тооны үхэр хулгайлж, нядалж зарсан нь тогтоогджээ.

Иймд хүйтний улирал эхэлж, иргэд идшээ бэлтгэх энэ үед малын хулгайн гэмт хэрэг өсөх чиг хандлагатай байдаг тул иргэд өөрсдийн эд хөрөнгө, цаашлаад үндэсний баялаг болсон мал сүргээ байнгын хариулга, маллагаатай байлгахыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.160.109

Нэрийг нь юунд нууцлаад байдаг юм Манай монгол хүний нэр төрөнд халдлаа л гэх юм ийм амьтадийн нэр төр гэж ямар юм байхвээ зарлаач

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.