Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй цахим сүлжээ Facebook компани rebrand хийхээр төлөвлөж байгааг эх сурвалжууд мэдээлэв. Шинээр өнгө төрхөө тодорхойлохоор зэхэж байгаа Facebook компани нэрээ шинэчлэхээр болсон байна.
Компанийн шинэ нэрийг ирэх долоо хоногт зарлахаар төлөвлөсөн гэж зарим эх сурвалжуудад дурджээ. Тус компани зөвхөн цахим сүлжээ гэдгээсээ илүү технологийн нэгдэл гэдгээр бусдад танигдаж, хүлээн зөвшөөрөгдөх хүсэлтэй байгаа гэсэн мэдээлэл ч байна.
Facebook компанийн зүгээс технологи сонирхогчдын дунд гараад байгаа уг цуу ярианы талаар хараахан ямар нэг тайлбар мэдээлэл өгөөгүй байгаа юм. Тус компани метаверсыг бүтээхийн тулд Европт 10,000 ажилчин шинээр ажилд авахаа энэ долоо хоногийн эхэнд мэдэгдсэн билээ.
Facebook-тэй холбоотой сөрөг мэдээлэл цацагдсаны дараа нэр хүндээ эргэж олох хүчин чармайлтын нэг хэсэг нь компаниа шинэчилж өөрчлөх ажээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.