СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-20

🔴 LIVE: МҮЭХ: Ирэх оны төсөвт цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар туссангүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

МҮЭХ-оос 2022 оны Улсын төсөв болон Хөдөлмөр нийгмийн зөвшил /ХНЗ/-ийн улсын гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийн асуудлаар мэдээлэл хийлээ.

МҮЭ-ийн холбооноос Монгол улсын Засгийн газар, Сангийн яам, ХНХЯ-д 2022 оны улсын төсвийн төсөлд 2021 оны долдугаар сарын 8, наймдугаар сарын 24-ны өдөр санал хүргүүлсэн. Гэтэл улсын төсвийн төсөлд МҮЭ-ийн холбооны голлох санал болох цалин хөлсийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зардал, төрийн албан хаагчдын орон тоо түүнтэй холбогдсон хөрөнгийн эх үүсвэр тусгагдаагүй байна.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2021-2022 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд дараах асуудлыг Улсын төсөвт тусган хэрэгжүүлэх асуудлаар ХНЗ-ийн Үндсэн хороог энэ сарын 20-ны дотор хуралдуулах саналыг ХНХ-ын сайд А.Ариунзаяад хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна.

Тиймээс МҮЭ-ийн холбооноос Хэлэлцээрийн хүрээнд Улсын төсөвт тусган хэрэгжүүлэх шаардлагатай асуудлууд байгааг дахин сануулж мэдэгдэж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.