СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-20

🔴 LIVE: Нүүрс тээвэрлэлтээс олдог өдрийн нэг сая орчим ам.долларын орлогыг Л.Халтар сайд зогсоосон уу

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Тавантолгой-Чойр чиглэлийн автозамыг хаасан Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалтай холбогдуулан "Баян зам" тээвэрчдийн холбоо ТББ-аас байр сууриа илэрхийллээ.

"Баян зам" тээвэрчдийн холбоо ТББ-ын тэргүүн П.Баярхүү: 

-Тавантолгой-Чойр чиглэлийн тээвэр 2019 оноос эхлэлтэй. 2019 оноос эхлээд "Баян зам" тээвэрчдийн холбоо Зам тээврийн яамтай хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Гэтэл энэхүү тээвэр тавдугаар сард эхлээд наймдугаар сард хаагдлаа. Олон ААН, байгууллага энэ ажил дээр их хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулан, өр тээврийн ажлыг аравдугаар сард эхлүүлсэн. Гэвч дахин эхлээд сарч болоогүй тээврийн ажлыг Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын тушаалаар зогсоосон. Үүний улмаас 160 орчим ААН байгууллага, тэдгээрийн ажилтнууд болох 2500-3000 орчим жолооч, тэдний ар гэр нь хохироход хүрээд байна. 

-Та нарыг айлын гэр дайрсан, нохой дайрсан гэсэн мэдээлэл цацагдсан. Эгээтэй л хүн дайраагүй гэсэн байсан? 

-Зам тээврийн яамнаас хөрс шороо сүйтгэсэн, малчдын эрх ашгийг зөрчсөн хэмээн тайлбарласан. Бид малчидтай харилцан санамж бичиг, хамтран ажиллах гэрээ байгуулан, нэгдсэн зохион байгуулалтад орж тээвэрлэлтийг хийж байтал Төр орж ирэн ажил зогсож гацаасан. 

Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр нэг тонн коксжих нүүрсийн ханш өндөр, урд хөрш маань их хэмжээгээр авах хүсэлтэй байхад монголчууд нүүрсээ гаргаж чадахгүй дотоодын тээвэр дээр хэрүүл маргаан гаргаад  байгаа нь харамсалтай. Улсын төсөвт нүүрс тээврээс өдөрт нэг сая орчим ам.долларын орлого ордог. Гэтэл салбарын сайд нь ажлыг зогсоолоо.

-Танай ТББ-ыг 160 орчим ААН-үүдээс 7 тэрбум төгрөг босгосон ч зам сайжруулахад юу ч хийгээгүй гэж буруутгасан байсан? 

-"Баян зам" тээвэрчдийн холбоог ААН-үүдээс их хэмжээний мөнгө авдаг гэсэн. ААН-үүд замаа сайжруулан, дотоодын экспортоо явуулахын тулд хийж байгаа ажлыг мушгин гуйвуулж, мөнгө санхүү хэмээх өөр байдлаар мушгиж байгаад харамсаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.