СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Прокурор: "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг баривчилсан

Нийтэлсэн
3 жилийн өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

УИХ-ын гишүүн асан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн өрөөнд Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын мөрдөн байцаагчид өчигдөр нэгжлэг хийжээ. 

Нэгжлэгээр зургаан сая төгрөг, 20 мянган ам.доллар, флаш диск, баримт бичиг хураан авсан байна.

АТГ-аас чухам юуны учир нэгжлэг хийсэн нь одоогоор тодорхойгүй байна. Нэгжлэгийн талаар хожим дэлгэрэнгүй мэдээлэх болно. 

Сурталчилгаа
  • 2021-10-19 14:00

    Прокурор: Д.Хаянхярвааг баривчилсан

    Болсон үйл явдлын талаар Улсын ерөнхий прокурорын хэвлэлийн албанаас тодруулахад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд тус компаниас 2019 онд зарлагдсан “Автомашины даатгал”, “Удирдлагын хариуцлагын даатгал”, “Эрүүл мэндийн даатгал”-ын тендер сонгон шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, шаардлага хангахгүй нэр бүхий аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, давуу байдал бий болгосон байж болзошгүй. Улмаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд хахууль авсан байж болзошгүй" гэх гэмт хэргийн талаарх гомдол АТГ-т ирсэн.

    2021 оны аравдугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Нийслэлийн прокурорын газрын хяналтад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 2021 оны аравдугаар сарын 18-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын оффис, ажлын байр, гэрт прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж, гэмт хэргийн ул мөр илэрсэн тул баривчилсан" гэлээ. 

    Дашрамд дурдахад Д.Хаянхярвааг 48 цаг саатуулсан бөгөөд цаашид үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүхээр шийдүүлэх ажээ.

Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zocjin
3 жилийн өмнө
150.129.143.153

Unen bol ch yahav..hudal bol haramdaltai bn

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.66

юу дутлаа гэж ингэж нүдний булай болоод байдаг юм бол энэ ман-намын маанаг гайхлууд.Одоо хил хаасан дээрээ бүү нээ.Буяныг бүү гарга бузрыг бүү оруулаа.Манай монголчууд өөрсдөө бүхнийг хийдэг байсан хийж ч чадна.Иймэрхүү золбин сэтгэхүйтэй ман-намынханыг бүгдийг нь зайлуулаад нам гэхгүй хүн бүр чаддаг юмаа хийцгээе.Энэ ч олон жил гуйланчлаж баыгаа наашаа харж гоё ярина цаашаа харж хулгай луйвараа хийдэг байхаа

Зочин
3 жилийн өмнө
66.181.177.115

Энэ Хаянхярваа новш чинь Дарханы засаг дарга байхаасаа эхэлж хагартлаа баяжиж, хахаж үхтлээ хөрөнгөжсөн гэж Дарханы олон түмэн ярьдаг.Одоо тэгээд болимоор юм.Яасан их шунал тачаал вэ.

Новш
3 жилийн өмнө
66.181.161.22

Энэ алмас одоо нүхэндээ залрах цаг эь болсоон. Өчнөбн хүн хордуулж доромжлоод,одоо давраад улс орноор нь бузарлаж байна

Иргэн А
3 жилийн өмнө
202.126.89.111

Энэ дээр бгаа хулгайчууд бүгд адилхан... авилгачид шүүдээ наанаа шудрага царайлсан хувалз идэс сорж ханадаггүй новш .. шоронд бүгдийг нь ял асуух цаг ирнэ л бх даа магадгүй үхэх гээд хоногоо хүлээгд хэвтэж бхад нь яллах бх.

Зочин
3 жилийн өмнө
192.82.70.143

6 хан сая төгрөг 20 мян доллар юм бол байгууллагынх байж магадгүй л юм.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.