СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-10-18

УИХ дахь АН-ын бүлгээс Ц.Туваан, Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг хаслаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат АН-ын бүлгийн үйл ажиллагаа, хүний эрх, нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийлээ.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

“Нэгдүгээрт УИХ дахь АН-ын бүлэг 11 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт АН дээр шат шатны шүүхийн шийдвэр гарч, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгааг тогтоосон. . Надад ирсэн энэ тогтоол бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт илгээсэн. Бид Улсын дээд шүүхэд бүртгэлтэй нам. Манай бүлэг ийнхүү найман гишүүнтэй болллоо. Ц.Туваан, Ж.Батсуурь, Н.Ганибал нар хасагдаж сахилгын шийдвэр хүлээх болсон. Дээд шүүхэд бүртгэлтэйгийн хувьд би хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулна. АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдаж шийдвэр гаргаснаа над руу явуулсан. Намын тамга, намын удирдлага нэг чигт орсон гэж ойлгосон.

Хоёрдугаарт, Монгол улсын Үндсэн хуулинд иргэн бүр тайван замаар үгээ хэлэх эрхтэй байдаг. Гэвч . Өнөөдөр өглөө хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаярыг дуудаж, энэ чиглэлд үйл ажиллагаа явуулаачээ гэсэн шаардлагыг тавьсан.

Гуравдугаарт, өнгөрсөн бямба гарагт нэмэлт санал хураалт явж дууслаа. МУ-ын хууль дүрмээр сонгуулийн ирц 50-аас дээш хувьтай байж ард түмний төлөөллийг сонгоно. Гэвч . Эдийн засаг, эрүүл мэндийг аврахад 15 их наяд, гадны тусламжаар 3 их наядыг зарцуулсан. "Дижитал Монгол" гэж хэдэн мянган хүнийг цуглуулсан. Ковид-ын арга хэмжээ огт аваагүй. Зохион байгуулсан хүмүүст нь бараг хариуцлага тооцоогүй. Тэнд очсон залуус гэр бүлийнхэндээ очиж өндөр настай ээж аав, бага насны хүүхдүүдэд халдвар тараасан. Хэд хоногийн өмнө Камертон гэдэг хамтлаг УОК-ын дарга С.Амарсайханы мэдлийн Зайсан Хилл гэдэг газар олон хүн цуглуулж шоу хийж Ковид-ын хууль зөрчсөн боловч мөн л хариуцлага тооцсонгүй” гэдгийг хэллээ.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.