СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-15

С.Жавхлан: УИХ болон Засгийн газрыг огцортол сууна. Би төв талбайгаас хөдлөхгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан төв талбайд суулт хийж, УИХ болон Засгийн газрыг огцрохыг шаардлаа.

Тэрбээр, Монголын төр засаг хэцүү байна. Монголын олон түмэн хөсөр хаягдаж байна. МАН нэртэй анд нөхөр, ах дүүсийн бүлэглэл Монгол Улсад тогтчихоод байна. Энэ хүмүүсийг Монголын төрөөс зайлуулах зорилготой суулт зарлаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гарч ирж уучлалт гуйгаад огцор. УИХ нь тар. Монгол Улсыг авч явах, мэдлэг чадвартай залуучууд олон байгаа. 

Монголын төр засаг хэцүү байна. Тиймээс энэ төр удирдаж байгаа хүмүүсийг буутал нь сууна. Монголд сайн цаг ирж л таараа. Иргэд маань дэмжээд хүрээд ирээрэй. Энэ хүмүүс огцортол би эндээс холдохгүй.

Амин хувиа хичээсэн эрх баригчид олон байна. Үүний ард монгол түмэн хохирч үхээд үрэгдээд дууслаа. Тэгэхээр одоо тэмцэх цаг нь болсон. Ерөнхий сайд болон УИХ-ын дарга нарыг гарч ирж уулзахыг хүлээе. Их хурал нь иргэдийнхээ эсрэг шийдвэр гаргаж байна. Долоон жил олон суудалтай гаргаж доромжлууллаа.

УИХ болон Засгийн газрыг огцортол сууна. Би төв талбайгаас хөдлөхгүй, олон сар жил ч сууна. Ерөнхийлөгч өнөөдөр хариуцлагаас зугтаагаад мод тариад явж байна. Гэтэл өнөөдөр өвчин зовлондоо нэрвэгдэж, иргэд нь идэх хоол хүнсгүй, түлшгүй осгож, өвдөж байхад тоохгүй байна. Зунжин найр наадам хэсч нөхцөл байдлыг хүндрүүлсэн. Хүний амь нисдэг дроны шоунаас үнэгүй болчихсон юмуу, хүний амь 50 мянган ам доллараас хямдхан болчихсон юмуу.

Энэ хүмүүсийг гарч ирээд асуултад хариулт өгч уучлал гуйж, буутал нь сууна" гэлээ.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
59.153.114.41

Даарна шд өөр яав л гэж

Цэенханд
2 жилийн өмнө
103.140.11.55

Зөв ш дээ дэмжиж байна Жавхлан гавьяат ард түмний хээх гэсэн үгийг хэлж байна ард түмэн ийм л үгийг хэлэхийг хүсэж байгаа яаж хэлэх аргаа мэдэхгүйл байгаа болохоос

Зочин
2 жилийн өмнө
180.75.233.75

Амиа бодоод дуугай байлгүй хэлэх гэснээ хэлж чаддаг залуу шүү. Ард түмний өмнөөс хийх тэмцэлд чинь амжилт хүсэе.

Battulga
2 жилийн өмнө
66.181.161.26

Ene maani zugeer l baigaadaa teeeer jil ard tumen munch olon huviin sanlaar gargaj irj baastai burhanaar orgumjilj bilee mani hun daanch oligarhi manan mafiin buleglel AN ruu shaagaad shoroon dooguur ortol unaj bilee odoo ymar ni mongo ogood alai salbadaigaa hiigeed bgaan boldoo ih hurliin inder deerees yu ch hiij chadaagui hun ih janjinii talbaigaas yu hiine gej naad 75 chini sain ch muu ch ard tumen songoson ilch tuluulugch naaduuliig chini hun avaachij darj baigaad virus shahlaa l gej duulaagui l yum bna ovchin bol helj bish hiiseel irdeg zovlon zovlongoor uils tor hiij yahnavdee javhlan mini terniihee orond ediin zasgaa iim baidald huregsen elbegdorj saihanbileg nariig hongliin shuugch prokuror omgoolovch nartai ni hariutslaga tootsoy huuli bus horongiig ni huraalgay hohirson hohirliig toluuley ter offshort mongotei erhmuudiin horongiig ulsiin orlogo bolgoy ene hugtsaand shiidsen hongliin hjlgaichuudaas yl avsan humuusiig tsagaatgay tedneer hohirol baragduulay gevel bi haa baisan holoos davhij ochood demjiy

Зочин
2 жилийн өмнө
202.9.46.85

Зөв ард түмэн өөрчин дэмжих болно зэрэгцээж суухаар дарга нарын бөгсийг долоосон цагдаа нар бариж хорих байхдаа цагдаа нарт өшөө хийх ажил байдаггүй юм болуу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.