АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Халуун сэдэв | 1 сарын өмнө

ЗТХ-ийн Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ нарын онгоцыг Оросууд саатуулсан уу

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
1 сарын өмнө

ОХУ-ын Эрхүү хотноо энэ сарын 11-13-ны өдрүүдэд болсон УБТЗ ХНН-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд ЗТХ-ийн Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг оролцсон.

УБТЗ ХНН-ийн шинэ даргын томилгоо болон бусад 11 асуудлыг хэлэлцэх ёстой байсан уг хурал амжилтгүй болж, “Оросын төмөр замууд” ХНН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч С.А.Павлов хурлыг дундаас нь орхин гарсан гэх албан бус мэдээлэл байна.

Учир нь Оросын талаас УБТЗ-ийн даргыг энэ удаад бид томилно гэсэн бол Монголын талаас Г.Сэрээнэндорж, Б.Даваасүрэн, Ц.Хүрэлбаатар нарын аль нэгийг томилуулна хэмээн гөжсөнөөс дээрх хурал амжилтгүй өндөрлөсөн бололтой.

Улмаар ТУЗ-ийн хурал амжилтгүй болсон уурссан ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Аэро Монголия” компаниас хөлсөлсөн “А319” онгоцондоо УБТЗ-ийн даргын үүргийг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер И.В.Милостныхыг суулгахгүй хэмээн гөжүүдэлсэн гэх мэдээлэл байна. Үүнд нь уурласан оросууд уг онгоцонд Эрхүү хотоос хөөрөх зөвшөөрөл олгохгүй 22.00 цагийг хүргэсэн гэх шуугиан твиттерээр хөвөрч байна.

Бид уг мэдээллийг ЗТХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “УБТЗ ХНН-ийн ТУЗ-ийн хуралд оролцохоор Монголын бүрэлдэхүүн явсан нь үнэн. Харин тэр хурлаас ямар шийдвэр гарсан эсэх талаар ямар ч мэдээлэл надад алга. ЗТХ-ийн Дэд сайдын онгоц саатсан эсэх талаар би юу ч олж сонсоогүй, мэдэхгүй, мэдэхгүй” гэх хариултыг л өглөө.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
202.9.46.196

Malnuud gajguud

Зочин
1 сарын өмнө
202.9.46.196

Malnuud gajguud

Зочин
1 сарын өмнө
183.177.99.228

Манай малууд хятадуудад найр тавиад хол явахгүй шүү

Зочин
1 сарын өмнө
139.5.219.138

Энэ эргүү новш чинь бүр хоёр улсын хооронд скандал дэгдээх нь ээ. Батзандангийн ах гэх энэ балайг төрөөс зайлуулъя.

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.