СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Чипний хомстолд орсны дараа Apple-ын хувьцааны ханш буурав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Дэлхий дахинд комьпютерын чипний хомстол үүсээд байгаагаас шалтгаалж iPhone 13 гар утасны үйлдвэрлэл тасалдаж, хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байж магадгүй нөхцөл байдал үүссэн. Үүнээс шалтгаалж Apple компанийн хувьцааны ханш 1,2 хувиар буурсан байна.

юм. Тус компани түншүүддээ хандан нийт үйлдвэрлэх гар утасныхаа тоог 10 сая ширхгээр багасгахаа мэдэгдсэн гэж бизнесийн сэтгүүлүүдэд нийтэлжээ.

Apple-аас гадна үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нийлүүлдэг Broadcom, Texas Instruments компаниудын хувьцаа ч мөн 1 хувиар буурсан байна. Apple цоо шинэ iPhone 13 загварын гар утаснуудаа есдүгээр сард танилцуулж, мөн сарын 17-оос урьдчилсан захиалга авч, 24-ний өдрөөс хэрэглэгчдийн гарт хүргэж эхэлсэн юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.