СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ газрын хилээ нээнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын Засгийн газар бүрэн вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд газрын хилээ ирэх 11 дүгээр сараас нээхээр болжээ. Дотоодын аюулгүй байдлыг хамгаалах газар газрын болон усан замын хилийг нээнэ гэдгийг мэдэгджээ.

2022 оны нэгдүгээр сараас эхлэн хил нэвтрэх яаралтай чухал хэрэгцээтэй болон бусад бүх иргэнээс вакцины гэрчилгээ шаардах ажээ. Ковид-19 цар тахлын улмаас АНУ 2020 оны гуравдугаар сараас хойш Канад болон Мексиктэй хиллэдэг хойд болон өмнөд хил дээр хязгаарлалт хийгээд байсан юм.

Ерөнхийлөгч Жо Байдены шийдвэрээр бүрэн вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд ийнхүү ирэх сараас эхлэн хилийн хоригийг сулруулахаар боллоо. Өнгөрсөн долоо хоногт эрх баригчид юм.

Одоогоор АНУ-д Модерна, Пфайзер-БиоНТек болон Ж&Ж фирмүүдийн үйлдвэрлэсэн вакцинуудыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Цар тахал эхэлснээс хойш АНУ-д коронавируст халдварын 42 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 670,000 гаруй хүн нас бараад байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.