СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-10-13

🔴 LIVE: Б.Жавхлан: Ойрын хугацаанд НӨАТ-ын бодлого тогтвортой үргэлжилнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж мэдээлэл хийлээ.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Гашуунсухайт боомтын саатал болон Тяньжин боомтод гацаад байгаа чингэлгүүдийг өвлөөс өмнө татан авах талаар тохиролцоонд хүрсэн. Хилийн боомтын нэвтрэн өнгөрөх процессын асуудалд хоёр улсын Ерөнхий сайдын түвшинд буюу өндөр ач холбогдол өгч ажиллаж байна.

Гашуунсухайт хилийн боомтод чингэлэгт тээврийн терминал байгуулсан. Түр журмаар ажиллах дүрэм журамаа гаргачихаад БНХАУ-ын талаас хариу хүлээж байна. БНХАУ-ын талаас задгай нүүрс авахгүй зөвхөн чингэлэгтэй нүүрс авдаг болно гэдэг шаардлагыг удаа дараа тавьж байгаа.

Бид үндэсний компанийн эрх ашгийг хамгаалаад шийдвэр гаргахгүй цаг алдаад байна. БНХАУ жилийн дараагаас задгай нүүрс огт авахаа болино. Тэгэхээр энэ терминал алсыг харсан бүтээн байгуулалт.

Мөн тэрбээр “Гурван сайд хамтран өчигдөр сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгч уулзалт зохион байгууллаа.

Би буруу ярьсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх эсэхэд маш ойлгомжтой хариулт өгсөн. . Өөрчлөлт орохгүй гэсэн үг.

НӨАТ бол олон улсын сонгодог татварын хэлбэр. Дэлхийн 168 улсад байдаг татвар. Манайх хувь хэмжээгээрээ багадаа буюу 130 хувьд ордог. Тэгэхээр энэ хувь хэмжээг багасгах гэхээс илүүтэй . " гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.