ИБУИНВУ-ын хатан хаан хоёрдугаар Элизабет энэ жил 95 нас сүүдрийг зооглож байгаа ч олон нийтийн өмнө таяг тулан гарч байсан тохиолдол бараг үгүй юм. Тэгвэл хатан хаан мягмар гарагт Вестминстер Эббейд зэвсэгт хүчний хандивын арга хэмжээнд оролцохдоо таяг тулсан байна. Энэ нь хатан хааны хувьд анх удаа олон нийтийн өмнө таяг тулж харагдсан явдал хэмээн эх сурвалжууд онцолжээ.
Урьд өмнө 2003 онд хатан хааны таягтай зураг олон нийтэд хүрч байсан. Тухайн үед Элизабет хатан өвдөгний хагалгаанд орсон байсан юм.
Вестминстер Эббейд хатан хаантай хамт түүний охин Энн оролцсон байна. Британийн хааны легион дэлхийн нэгдүгээр дайны дараа цэрэг дайчид болон тэдгээрийн ар гэрт санаа тавих зорилготойгоор 1921 онд үүсэн байгуулагдаж, өдгөө 100 жилийн ойгоо тэмдэглэж байна.
Эх сурвалж: Washington Post
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ эмээ аймаар бие сайтай хүн юм аа