БШУ-ны сайдын тушаалаар 3 дугаар сард 45 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж ахлагчаар нь Монгол Улсын Гавьяат багш С.Төмөр-Очирыг томилсон. Энэ ажлын хэсэг ЕБС-ийн 35 судлагдахууны одоо ашиглаж байгаа 174 сурах бичигт дүн шинжилгээ хийж өнөөдөр эхний байдлаар дүгнэлт, зөвлөмжөө танилцууллаа. Ингэж дүгнэлт гаргахдаа сурах бичгийн
Шинжилгээний ажлын үр дүнг ерөнхийд нь авч үзвэл сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулга хоорондоо нийцэж байв.
Гэхдээ энэ нь хөтөлбөр сайн гэсэн ойлголт биш юм. Сурах бичгийн дизайнд тавигдах шаардлага үндсэндээ хангалттай гэж үзжээ.
Харин дутагдлын тухайд
Ажлын хэсэг сурах бичиг тус бүрээр 2500 орчим хуудас тайлан бичиж байна. Эндээс гарсан дүгнэлт зөвлөмжийг хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Эхнээсээ ажил хэрэг болж байгаа нь хуулийн төсөлд тусгасан саналуудаас харагдана. Боловсролын ерөнхий хууль болон дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд сурах бичгийн ажлын хэсгийнхэн 20 орчим санал тусгуулаад байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сурах бичиг хэтэрхий хүнд байна Энэ бол хүнд хүчир ажил хийлгэж байгаатай ижил шүү