СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-10-13

Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Засгийн газрын лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар:
-Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
-Эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлт”-ийн бодлого,
-“Тавантолгой түлш” ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
-Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
-Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах ажлын явц,
-Хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хилийн огтлолцлын цэгийг БНХАУ-тай тохиролцох ажлын явц,
-Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан III зөвлөлийн хуралдааны тухай зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Tumee tumee
2 жилийн өмнө
66.181.161.21

Govisvmber aimagt nvvrsni shuudaini 6000 myngaas 5000 gej bn anhaarch ajillaachee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.